Лам нар 2.8 тонн бяслагтайгаа хөл хорионд оржээ | News.MN

Лам нар 2.8 тонн бяслагтайгаа хөл хорионд оржээ

Лам нар 2.8 тонн бяслагтайгаа хөл хорионд оржээ

Лам нар 2.8 тонн бяслагтайгаа хөл хорионд оржээ

Францад лам нар 2.8 тонн бяслаг яаралтай зарах цахим аян эхлүүлжээ. Учир нь цар тахлын халдвар огцом нэмэгдэж, хөл хорио тогтооход Бургундийн Ситью Аббэ сүмийн лам нар өөрсдийн санхүүгийн гол хөшүүрэг болсон 2.8 тонн бяслагийг зарах аргагүй болсон байна.

Тус сүм өмнө нь бяслагаа сүмийн харьяа дэлгүүрүүд болон зарим ресторануудад зарж, сан бүрдүүлдэг байжээ. Гэвч хөл хорио тогтоосноос хойш бяслаг зарагдалгүй овоорч, 2.8 тонн болтлоо хуримтлагдсан аж.

Ситью Аббэ сүм 1098 онд байгуулагдсан бөгөөд Дижон мужийн өмнөхөн талд оршдог байна. Сүмийн наймааг хариуцаж буй лам Жан Клауд “Бид өөрсдийн малладаг 75 үнээндээ "арай бага сүү гарга" гэж хэлсэн ч ойлгосон шинж алга. Гэтэл бидний бяслагны наймаа 50 хувиар хумигдчихсан байдаг. Одоо нөөцөд буй бяслагуудаа яаралтай зарах шаардлага тулгараад байна” хэмээн ярьжээ.

Хэдийгээр Ситью Аббэ сүмийн бяслаг 2020 оны олон улсын хүнсний тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, сайн чанарын бяслаг хэдий ч Францад ресторан болон зарим үйлчилгээний газрууд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хаалттай байгаа тул ийнхүү наймаа үлэмж хязгаарлагдсан аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 66.181.180.159

Францын лам нар ажилтай юм аа

Avatar

Зочин 2021-03-28 202.55.188.87

Avhiim san

Avatar

Зочин 2021-03-28 66.181.161.43

Монгол олон сая малтай мах сүү бяслаг байхгүй

Avatar

Зочин 2021-03-28 103.10.22.45

Manaihniig bodvol ydaj byslag zardag lam nar bn!!!!!!

Avatar

Зочин 2021-03-28 202.9.46.197

бас ч гэж ажилтай орлоготой юм байна. манайхан шиг ард олноо мунхруулж шулж мөлждөггүй л байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж