Хөвсгөл аймагт хоёр хүний аминд хүрч, хэргийн газраас зугтсан, 23 настай Б гэгч галт зэвсгээр өөрийгөө хөнөөсөн байдалтай олдсон хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна.
Хэргийн тухайд өгүүлэхэд, тус аймгийн Жаргалант сумын II багийн малчин, 23 настай Б гэгч малын бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд гарсан.
Тухайн үед цагдаагийн байгууллагаас малчин Б-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, улмаар амиа хорлосон байдалтай олдсон талаар мэдээлсэн. Гэмт этгээд толгойн тус газраа буудаж, амиа хорлосон нь тогтоогджээ.
С.УНДАРМАА