Халдвар аваад, эдгэсэн хүмүүст вакцин зургаа дахин үр дүнтэй гэв | News.MN

Халдвар аваад, эдгэсэн хүмүүст вакцин зургаа дахин үр дүнтэй гэв

Халдвар аваад, эдгэсэн хүмүүст вакцин зургаа дахин үр дүнтэй гэв

Халдвар аваад, эдгэсэн хүмүүст вакцин зургаа дахин үр дүнтэй гэв

Сүүлийн үеийн судалгааны үр дүнд АНУ-ын халдвар аваад, эдгэрсэн эмнэлгийн ажилтнуудад Pfizer/BioNTech вакцин халдвар аваагүй иргэдээс зургаа дахин үр дүнтэй үйлчилж байгааг баталжээ.

Судлаачдын хэлж байгаагаар тус судалгааны үр дүн нь вакцины хоёр дахь тун хэр чухал болохыг харуулж буй маш тод жишээ юм. Учир нь вакцины эхний тун дархлаа тогтоох, дараагийн тун түүнийг нь хүчирхэгжүүлэн дэмжих үүрэгтэй байдаг аж. Хэдийгээр эхний тун нь бусадтай харьцуулахад зургаа дахин өндөр үр дүн үзүүлж байгаа ч эдгэрсэн иргэд ч цаашид урт хугацааны дархлаа тогтоохын тулд хоёр дахь тунг хийлгэхэд буруудахгүй хэмээн эмч нар зөвлөж байна.

Судалгаанд хамрагдсан 237 эдгэрсэн ажилтны мэдээллээс үзэхэд, вакцины эхний тунгаар 99 хувийн дархлаа тогтсон нь батлагдсан ч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хоёр дахь тунг тариулах нь урт хугацаанд дархлаа тогтоох, шинээр үүсч буй хувилбаруудаас сэргийлэх үр дүнтэй аж.

Өмнө нь хийсэн судалгаанууд хүний биед үүсч буй эсрэг биетүүдийг судалдаг байсан бол энэ удаад дархлааны тогтолцоонд чухал үүрэгтэй Т эсүүдийг хамруулан судалснаараа шинэлэг болжээ. Хүний дархлааны тогтолцоо SARS-CoV2 вирусийн уургийн чухам аль хэсгийг таньж эсэргүүцдэг нь тодорхойлоход бэрх байдаг учир шинээр үүсч буй хувилбаруудаас бүх боломжоор сэргийлэх нь нэн чухал юм.

Вакцин хүний биед нэвтэрмэгцээ биеийн дархлааны тогтолцоонд вирусийн тодорхой нэг хэсгийг хэрхэн урьдчилан таньж, үр дүнтэй тэмцэхийг “зааж” өгдөг үүрэгтэй. Харин вирус олон дахин хувьссанаар танигдахад улам бэрх болж байгаа нь том асуудал. Гэхдээ өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн хувьд вакцин тариулсны дараа халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад Т эсийн ажиллагаа зургаа дахин, эсрэг биетийн ажиллагаа долоо дахин нэмэгдэж байгаа нь вирусийг аль ч талаас нь таних чадвартай болгохоос гадна цааш нь халдварлуулах эрсдэлийг үлэмж багасгаж буй юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 49.0.142.219

өвчилсөн дархлаа нь вакцин тариулсан дархлаанаас Т эсийн ажиллагаа зургаа дахин, эсрэг биетийн ажиллагаа долоо дахин нэмэгдэж байгаа

Avatar

zochin 2021-03-28 122.201.21.168

СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ, ШИЗОФРЕНТЭЙ УЛСУУД МАШ ИХ ХАРТАЙ, ЮМ БОЛГОНЫГ ӨӨЛЖ ЯРЬДАГ. ФЕЙСБУУКЭД ОРГОНОСОН ХЭДЭН ШИЗО ӨВЧЧТНҮҮД ӨДӨР ШӨНӨГҮЙ ВАКЦИН ҮГҮЙСЭН ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ БАЙНА. ТЭД ҮҮНЭЭС КАЙФ АВДАГ БОЛОЛТОЙ. ХОР НӨЛӨӨ НЬ АСАР ИХ.НЭГ НЬ БҮР "ЗҮГЭЭР Л НЭГ ХАНИАД Ш ДЭЭ БИ САРМИСТАЙ ШӨЛ УУСААР БАЙЖ ЭДГЭСЭН" ГЭЖ СОЛИОРЧ БАЙСАН.ТЭР ЭМГЭНИЙГ БАРЬЖ ШИНЖИЛЭЭД АНТИБОДИ ҮҮССЭН ЭСЭХИЙГ НЬ ҮЗЭЖ АМ РУУ НЬ АЛГАДАХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ УЛСУУДЫГ АРД ТҮМНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНД ТООЦОЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТА

Avatar

Зочин 2021-03-28 192.82.71.51

Рекламны худал мэдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж