Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурыг ашиглаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурыг ашиглаж эхэлнэ

Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурыг ашиглаж эхэлнэ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн эрдэмтдийн бүтээсэн  SARS-Cov-2-ийг шүлснээс илрүүлэх ПГУ/PCR оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногт болно гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр "Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуур бэлэн болсон. Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд Баасан гаригт зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан. Одоо үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй. АШУҮИС дээр лаборатори нь бэлэн болсон. Ирэх долоо хоногоос танилцуулга болон нээлтийн үйл ажиллагаа болно” гэв.

Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурын халдварт мэдрэг өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарч, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой аж. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд болохыг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар мэдээлсэн юм.

Шүлснээс шинжилгээ авч Covid-19 илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа аж. Тус төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан, АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж буй юм.

SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсруулж, оношлуур бүтээх зорилготой. Оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд Covid-19-ийн шинжилгээ авч буй арга хэлбэрийг өөрчилж, шүлснээс илрүүлэх бүрэн боломжтой болох юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж