ЭМЯ: Вакцинд туйлын эсрэг заалт гэж бий

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Вакцинд туйлын эсрэг заалт гэж бий

ЭМЯ: Вакцинд туйлын эсрэг заалт гэж бий

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.03.28) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн 24 цагт 13057 сорьцод шинжилгээ хийснээс 321 тохиолдол батлагдаж, нийт 7014 батлагдлаа. Өнгөрсөн хоногт 104, нийт 4341 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 321 тохиолдол бүгд дотоодоос халдвар авсан тохиолдол. Эдгээрийн 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлд нийт тохиолдол 5868 болж байна. Орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол боллоо.

Халдварын тархалт нийслэлийн төвийн зургаан дүүрэгт идэвхтэй тархаж байна. Дархан-Уул, Архангай аймагт тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тусгаарлах байрны нөөцийг нэмэгдүүлж, ойрын хавьтлуудыг мөн тусгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар 13 аймагт өвчлөл бүртгэгдэж, 1607 хүн эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагаас 186 хүний бие хүндэвтэр, 8 хүний биеийн байдал маш хүнд байна.

"Сэмжид Хужирт" сувилалд гуравдугаар сарын 1-нээс 25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан байна. Гуравдугаар сарын 27-ны байдлаар, тэдний 62-оос халдвар илэрсэн. Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авч, орон нутагт нь хяналт тавин ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Нийт 40 цэгт 93 дархлаажуулалтын баг ажиллаж байна. Сүүлийн 24 цагт 6257 хүн дархлаажуулалтад, нийт 267300 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Өмнөговь, Төв, Орхон аймгийн үйл ажилагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилтнуудыг дархлаалжуулалтад хамруулав. 50-иас дээш насны 101007 иргэн вакцинаа хийлгэв. Энэ нь зорилтот бүлгийн 41.1 хувийг эзэлж байгаа юм. БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрлээ. "Астра Зенеака" вакцин хийлгэсэн нийт иргэдийн 51 хувьд дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Ирэх сарын 20-ноос энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.

ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.САРУУЛ:

-Вакцинд туйлын эсрэг заалт гэж бий. Тухайн вакцины найрлагад орсон бодист хүнд хэлбэрээр харшилдаг бол вакцин хийхгүй. Жирэмсэн эхчүүд, цус алдалтын хам шинжтэй, Covid-19-өөр өвдсөн бол вакцин хийхгүй. Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн бол зургаан сарын дараа, цус, сийвэн хийлгэсэн бол гурван сарын дараа вакцин тариулна. Элэгний хүнд хэлбэрийн өвчтэй, цус алдах эрсдэлтэй бол мөн хийхгүй.

Вакцинжуулалтын цэг бүрт эмч ажиллаж, иргэдээс асуумж авч, вакцин хийх эсэхээ шийдэж байна. Хепатитийн В, С, D вирусийн халдвартай ч халдвар идэвхгүй бол вакцин хийнэ. Хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй бол хийхгүй. Хөнгөн хэлбэрийн чихрийн шижинтэй бол хийнэ.

Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:

  • Улаанбаатар – 262
  • Орхон аймаг – 10
  • Архангай аймаг -19
  • Булган аймаг – 3
  • Дархан-Уул аймаг – 10
  • Баянхонгор аймаг – 7
  • Архангай аймаг – 19
  • Өвөрхангай аймаг – 8
  • Орхон аймаг – 10
  • Говьсүмбэр аймаг – 2
  • Булган аймаг – 3 тохиолдол тус тус батлагдсан байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, March 27, 2021

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж