Завхан аймгийн Улиастай суманд Улаанбаатар хотоос томилолтоор очоод буцсан халдвартай иргэдийн ойрын хавьтал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эeрэг гарч, Covid-19-ийн тохиолдол батлагдсан болохыг Завхан аймгийн шуурхай штабаас мэдээллээ.
Тус аймгийн Шуурхай штаб өнөөдөр (2021.03.28) 12:00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна.
Мэргэжлийн байгууллагууд голомтыг хумьсан гэж үзэж байгаа тул ард иргэддээ та бүхэн тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг тус аймгийн шуурхай штабаас анхааруулав.
Улсын онцгой комиссын шийдвэрээр халдварын тархалтын “Улаан түвшинд” шилжсэнтэй холбогдуулан Завхан аймгийн хэмжээнд Covid-19-ийн тохиолдол батлагдсан Улиастай, Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт 2021 оны гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээд байгаа билээ.
С.УНДАРМАА
JORLON 2021-03-28 202.126.90.43
а**с АИМАГ СУМИН ДАРГА ЖОРЛОН БАТСАИХАН ТУМЭНДОРЖ 2 АУДИТ ОРУЛЖ ШАЛГА ТЭРБУМ ТЭРБУМИН ТОНУЛЧИД
Шараваа хорлосон 2021-03-28 192.82.91.162
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц гэдэг тэнэг толгой энэ бүх хариуцлагыг хүлээ а байлгүй. Таг чимээгүй л байна. Тэр бүхэл бүтэн аймгийг хорлосон.
Зочин 2021-03-28 64.119.20.66
томилолтоор очсон өлөн хүүрнүүд юугаа шиншилж чвдаг бнаа 80.0 пср авчаад халдвар тарахгаад явдаг гөлөгнүүд вэ тэр чигээрээ зайлаарай
Зочин 2021-03-28 66.181.182.114
Бузар хүүрнүүд, Улаанбаатарт баахан мөнгө төгрөг болж, хүмүүстэй хавьтал болсон. Ер нь бол бузар мөнгөөр халдвар тарна. Бузар мөнгөний шуналд автаж хүмүүс цугларна. Халдварыг бузар мөнгө дагадаг. Мөнгөнд итгэж үл болно. Хүн итгэл даахгүй. Халдварын хавьталаа нууцлаж, мөнгөөр дамжсан халдвар их гай дагуулна.
Иргэн 2021-03-28 103.57.95.49
Яасан олон буудал сэлгэдэг гайнууд вэ