Завхан аймгийн Улиастай суманд Улаанбаатар хотоос томилолтоор очоод буцсан халдвартай иргэдийн ойрын хавьтал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эeрэг гарч, Covid-19-ийн тохиолдол батлагдсан болохыг Завхан аймгийн шуурхай штабаас мэдээллээ.
Тус аймгийн Шуурхай штаб өнөөдөр (2021.03.28) 12:00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна.
Мэргэжлийн байгууллагууд голомтыг хумьсан гэж үзэж байгаа тул ард иргэддээ та бүхэн тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг тус аймгийн шуурхай штабаас анхааруулав.
Улсын онцгой комиссын шийдвэрээр халдварын тархалтын “Улаан түвшинд” шилжсэнтэй холбогдуулан Завхан аймгийн хэмжээнд Covid-19-ийн тохиолдол батлагдсан Улиастай, Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт 2021 оны гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээд байгаа билээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ