NASA: Ойрын 100 жилд дэлхийд солирын аюул нүүрлэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

NASA: Ойрын 100 жилд дэлхийд солирын аюул нүүрлэхгүй

NASA: Ойрын 100 жилд дэлхийд солирын аюул нүүрлэхгүй

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг ойрын 100 жилийн ирээдүйд дэлхий аливаа солирын аюулд өртөхгүй хэмээн баталж, сайхан мэдээ дуулгалаа.

Тус агентлаг шинэ дурангийнхаа тусламжтайгаар 340 метр “Сүйрлийн бурхан Апофис” солир 2068 онд дахин дэлхийтэй ойр зөрөхдөө ямар нэг аюул учруулахгүй хэмээн баталжээ. Өмнө нь NASA дээрх солирыг 2029, 2036 онуудад дэлхийн хажуугаар өнгөрөхдөө аюул учруулахгүй хэмээн баталсан ч 2068 онд хэрхэхийг хараахан тодорхойлж чадаагүй байсан юм.

Анх 2004 онд илрүүлсэн "Апофис" солир албан ёсоор NASA-ийн эрсдэлийн жагсаалтаас ийнхүү хасагдлаа.

NASA-ийн дэлхий орчмын биетүүдийг судлах төвийн эрдэмтэн Давиде Фарноччиа “Шинэ дурангийн ачаар 2068 онд "Апофис" солир ямар ч аюул учруулахгүйг баталлаа. Өөрөөр хэлбэл, ойрын 100 жилд дэлхийд ямар нэг солирын аюул учрахгүй гэсэн үг” хэмээн албан ёсоор мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр "Апофис" солир дэлхийгээс 17 сая км зайтай зөрж өнгөрөхөд эрдэмтэд солирын хэмжээг нарийн тодорхойлж чаджээ. Мөн дараагийн удаа 2029 онд тус солир дахин дэлхийн хажуугаар 32 мянган км зайтай зөрөх бөгөөд тэр үед сансар судлаачид солирыг илүү сайн харах боломжтой болох юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж