“Их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр урамшуулна | News.MN

“Их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр урамшуулна

“Их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр урамшуулна

“Их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр урамшуулна

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “100 жилийн их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөг, аймаг, нийслэлийн "шилдэг хүлэгч”-ийг шалгаруулж, 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулан, алдаршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус холбооноос ажлын хэсэг гарч, болзол, шалгуурын дагуу "Их хүлэгч"-ийг тодруулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар шагнаж урамшуулахаар тэргүүлэгчдийн тогтоол гаргажээ.  Шалгуурын хувьд:

-Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг зөв оновчтой чиглэлийг тогтоож, бодитой хувь нэмэр оруулсан байх,

-Монголын уламжлалт хурдан морины уяа заслыг өрнө, дорнын соёл, шинжлэх ухааны түвшинд судлан олон нийтэд сурталчлах, хүлээн зөвшөөрүүлэх талаар амжилттай ажиллаж, зохих үр дүнд хүрсэн байх,

-хурдан морь уях ажилд олон жил тасралтгүй зүтгэн, өндөр амжилт үзүүлж, өөрийн эрдмээ залуу уяачдад өвлүүлж, шавь бэлтгэсэн байх, түр болон байнгын ажлын байрыг бий болгоход бодит хувь нэмэр оруулсан байх зэрэг болзолтой аж.

Мөн хурдны хэвшлийн адуу, цөм сүргийг бий болгоход бодит хувь нэмэр оруулж, өөрийн үржүүлсэн адуун сүргээс хурдны чиглэлээр улс, бүс, шигшмэл хурдан морьдын уралдаанд амжилт гаргахын зэрэгцээ бий болгосон хурдан хэвшлийн адуу нь бусад аймаг, сум, бүс нутагт хэрхэн тархсан талаарх тоон үзүүлэлтийг харгалзаж тус шагналыг олгох юм байна.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын үеэр 21 аймаг тус бүрээс "Их хүлэгч"-ийг тодруулж, алдаршуулах санал гаргасан бөгөөд Ажлын хэсэгт хэрхэн шийдвэрлэх талаар саналаа боловсруулж тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэх эрх олгожээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 150.129.140.146

Авилгач хулгайчууд балалж бн даа,

Avatar

Бат 2021-03-28 66.181.178.147

Би зөвшөөрөхгүй ! Юун морь уралдаан. Юун шагнал. Миний зөвшөөрөлгүй хийгээд үзээрэй!

Avatar

Zochin 2021-03-28 139.5.216.66

Mi Enikhu Boli Du

Avatar

Зочин 2021-03-28 202.126.89.108

Монгол хүн наадмаа хийнэ, энэ өөрөө дархлаа. 100М юу юм бэ, олигтой машины үнэ ч хүрэхгүй шд чааваас

Avatar

Bayar naadam temdeglehgui bizdee 2021-03-28 202.55.188.87

Boliochee, ard irged ni hetsuu baihad chin yun bayar naadam be, tiim mungu baigaam bol vaccine hangalttai avaachee. Guilgachin tsarailaad, urgelj handiv tuslamj l goridoj baihiin. Ternees chin bolj haldvar diildehee bailaa. Ene jil yamar 1 bayar temdeglehgui gee biz dee

Avatar

Зочин 2021-03-28 202.21.107.74

ЁО ЁО ЦОЛМОН ХАЛТАРАА СУЛ ТАВЬЖ ХӨӨЖ ТҮРҮҮЛҮҮЛСЭН ДАВААХҮҮ,БУУРАЛ МОРИО СУЛ ТАВЬЖ ХӨӨЖ АЙРАГДУУЛСАН ОНОН НАР НЭГ ИХ ШАЛГАРЧ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХ ВИЙ ДЭЭ..ККККК

Avatar

Зочин 2021-03-28 103.26.193.230

Мөнгө идэх гэж оролдсон муусайн юмнууд тэрний оронд вакцин ав гаднаас вакцин гуйж байхаар

Avatar

Бас 1 шинэ солиорол 2021-03-28 66.181.161.112

Их хүлэгч гэнэ үү,ёстой солиорол. Үүний оронд утга учраа алдсан отог жинс, залаа цацаг, цолоо янзалж цэгцлэх хэрэгтэй бус уж

Avatar

Зочин 2021-03-28 64.119.19.27

Orkuud

Avatar

irgen 2021-03-28 64.119.18.127

yamar teneg shalgyyrtai ytgagui yum hiih geed bna ve

Avatar

Зочин 2021-03-28 202.55.188.85

Хөөрхөн пялдагдалт яваад бна. Хүндэт пионер гэдэгтэй утга нэг юм болох блгүй.

Avatar

зочин 2021-03-28 202.179.26.99

Юу гээд солиорцгоогоод байна вэ. Наад 100 сая төгрөгөөрөө вакцин худалдаж аваач. Одоо ингэж мөнгө цацаж байх цаг мөн үү. Ийм солиорлыг төр нь хорьж болдоггүй юмуу

Avatar

Зочин 2021-03-28 103.212.119.26

төрийн мөнгөөр хийх тухай нэг ч үг алга

Avatar

Зочин 2021-03-28 202.9.46.89

Төрөөс угаасан мөнгөөр шагнана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж