“Их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр урамшуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

“Их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр урамшуулна

“Их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр урамшуулна

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “100 жилийн их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөг, аймаг, нийслэлийн "шилдэг хүлэгч”-ийг шалгаруулж, 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулан, алдаршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус холбооноос ажлын хэсэг гарч, болзол, шалгуурын дагуу "Их хүлэгч"-ийг тодруулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар шагнаж урамшуулахаар тэргүүлэгчдийн тогтоол гаргажээ.  Шалгуурын хувьд:

-Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг зөв оновчтой чиглэлийг тогтоож, бодитой хувь нэмэр оруулсан байх,

-Монголын уламжлалт хурдан морины уяа заслыг өрнө, дорнын соёл, шинжлэх ухааны түвшинд судлан олон нийтэд сурталчлах, хүлээн зөвшөөрүүлэх талаар амжилттай ажиллаж, зохих үр дүнд хүрсэн байх,

-хурдан морь уях ажилд олон жил тасралтгүй зүтгэн, өндөр амжилт үзүүлж, өөрийн эрдмээ залуу уяачдад өвлүүлж, шавь бэлтгэсэн байх, түр болон байнгын ажлын байрыг бий болгоход бодит хувь нэмэр оруулсан байх зэрэг болзолтой аж.

Мөн хурдны хэвшлийн адуу, цөм сүргийг бий болгоход бодит хувь нэмэр оруулж, өөрийн үржүүлсэн адуун сүргээс хурдны чиглэлээр улс, бүс, шигшмэл хурдан морьдын уралдаанд амжилт гаргахын зэрэгцээ бий болгосон хурдан хэвшлийн адуу нь бусад аймаг, сум, бүс нутагт хэрхэн тархсан талаарх тоон үзүүлэлтийг харгалзаж тус шагналыг олгох юм байна.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын үеэр 21 аймаг тус бүрээс "Их хүлэгч"-ийг тодруулж, алдаршуулах санал гаргасан бөгөөд Ажлын хэсэгт хэрхэн шийдвэрлэх талаар саналаа боловсруулж тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэх эрх олгожээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж