Ц.Цогтбаатар цэвэр ялалтаар хоёр их дуулгад дараалан түрүүллээ | News.MN

Ц.Цогтбаатар цэвэр ялалтаар хоёр их дуулгад дараалан түрүүллээ

Ц.Цогтбаатар цэвэр ялалтаар хоёр их дуулгад дараалан түрүүллээ

Ц.Цогтбаатар цэвэр ялалтаар хоёр их дуулгад дараалан түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд "IJF" буюу Гранд Слам ангиллаар анх удаа зохион байгуулагдаж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр (2021.03.27) Монгол Улсаас -73 кг-ын жинд зодоглосон Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ. Тэрбээр Ташкентын их дуулгад мөн түрүүлсэн билээ.

Тбилисийн их дуулгын эхний өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор ахиулсан.

Мөн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ын аварга, ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртээд буй. Тэрбээр тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, "С" хэсгийг тэргүүлэн, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Их Британийн Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялсан юм.

Дэлхийн 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч хүч чадлаа сорьж байгаа тус эмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багаас:

-73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр

-81 кг-ын жинд Н.Дагвасүрэн нар зодоглосон юм.

Н.Дагвасүрэн хоёрдугаар шатанд Египетийн бөхөд ялагдсан бол Г.Одбаяр гуравдугаар шатанд Арменийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Ц.Цогтбаатар ийнхүү Тбилисийн их дуулгаас Монголын гурав дахь медалийг авч байгаа билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 139.5.219.162

+100 Дүүрэнбаяр бол хэрэг алга, зүгээр л шуудайтай гүзээ бна. сүүлийн үеийн бүх тэмцээнд орлоо, ганц ч ялалт авч чадахгүй, зайгаа тавь..

Avatar

Зочин 2021-03-28 202.9.40.34

Манай тамирчид ерөнхийдөө сайн барилдаж байна. Харин одоо олимпын наадмын өмнө гэмтэл бэртэл авч хэрхэвч болохгүй шүү. Уранцэцэгийн хөл нь яасан бол. Алтан медалийн төлөө барилдаж байхдаа хөлөө бэртээсэн. Цогтбаатарт баяр хүргье. Зарим тамирчид дандаа л меальгүй ирэх юм. Жишээ нь Дагвасүрэн, Одбаяр,Өнөболд, Ариунболд, Алтанбагана, Дүүрэнжаргал болон эмэгтэй 3 бөх байна. Нэг тэмцээнд муу барилдахад дараагийн тэмцээнд медаль авч болдоггүй юм бол барилдаад яах юм.

Avatar

Зочин 2021-03-28 192.82.67.198

Зүгээр л алтан медал авлаа гэж бичээч ээ. Цэвэр ялалт иппон биш, базари үнэлгээгээр л ялсан шүү дээ. Нөгөө өмнөх нь бол торгуулиар ялсан

Avatar

Зочин 2021-03-28 139.5.219.162

Тэмцээн үзэхээр явцгаасийм уу??

Avatar

Зочин 2021-03-28 139.5.219.162

Яагаад бусад олон бөх барилдахгүй бна вэ? Өчнөөн зардалаар гадаадад яваад, тэнд байгаа мөртлөө олон жинд барилдахгүй байгааг ойлгохгүй бна. Япон, Солонгосууд ирээгүй тэмцээнд олноор орж олимпийн оноо цуглуулах нь чухал биш үү???

Avatar

Зочин 2021-03-28 192.82.81.182

ЭНЭ сумьяа аврага маань хаачив аа?

Avatar

Зочин 2021-03-28 192.82.72.181

7 sariin 1 undesni erhc huluooni hubisgal mon shdee. yun hubisgalt hodolgooni gishuudn yal uguh shuh gee dabiagn boliod uguu. darlagdsan yaduu ugeegui hoson bolosn mongol zaluus erh chuluu toloo temtsele hluulsen 7sarin 1 monos mon shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж