Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд "IJF" буюу Гранд Слам ангиллаар анх удаа зохион байгуулагдаж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр (2021.03.27) Монгол Улсаас -73 кг-ын жинд зодоглосон Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ. Тэрбээр Ташкентын их дуулгад мөн түрүүлсэн билээ.
Тбилисийн их дуулгын эхний өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор ахиулсан.
Мөн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ын аварга, ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртээд буй. Тэрбээр тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, "С" хэсгийг тэргүүлэн, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Их Британийн Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялсан юм.
Дэлхийн 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч хүч чадлаа сорьж байгаа тус эмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багаас:
-73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
-81 кг-ын жинд Н.Дагвасүрэн нар зодоглосон юм.
Н.Дагвасүрэн хоёрдугаар шатанд Египетийн бөхөд ялагдсан бол Г.Одбаяр гуравдугаар шатанд Арменийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Ц.Цогтбаатар ийнхүү Тбилисийн их дуулгаас Монголын гурав дахь медалийг авч байгаа билээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ