ХХААХҮ-ийн сайд зах, худалдааны төвийн худалдаачдыг дэглэмээ сахихыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн сайд зах, худалдааны төвийн худалдаачдыг дэглэмээ сахихыг уриаллаа

ХХААХҮ-ийн сайд зах, худалдааны төвийн худалдаачдыг дэглэмээ сахихыг уриаллаа

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна.  Үүний зэрэгцээ жижиг буюу найм болон зургаан нэрийн дэлгүүр 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2021.03.27/ иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг "Нарантуул", "Баялаг-Ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохон худалдааны төвүүдэд ажиллалаа.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссыг төлөөлөн хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгэ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ 4700 ОРЧИМ ИРГЭНИЙГ ВАКЦИНЖУУЛНА

"Нарантуул" олон улсын төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХХААХҮ-ийн сайдын З.Мэндсайхан задгай талбайн худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу гуравдугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн цаашид бусад худалдааны зах төвүүдэд ч өөрийн биеэр очиж иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг сахин эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхэд хамтдаа хичээе хэмээн уриалах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж