Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг уриалж байна

Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг уриалж байна. Нэр дэвших хүсэлтийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээж авна.

Сахилгын хорооны есөн гишүүнээс УИХ-аар томилогдох таван гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байна. Сахилгын хорооны гишүүн нь төрийн өндөр албан тушаалын VI зэрэг зиндаанд зургаан жилээр ажиллах орон тооны албан тушаал юм.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий энэхүү Сахилгын хорооны мэргэжлийн өндөр түвшний, хараат бус үйл ажиллагаа нь шүүхийн шударга, хараат бус байдлыг бэхжүүлэхэд нэн чухал.

Та дараах шаардлага хангасан бол нэрээ дэвшүүлж, Монголд өрнөж буй шүүхийн шинэтгэлд хувь үнэтэй нэмрээ оруулна уу.

  • хууль зүйн өндөр мэргэшилтэй
  • эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан
  • төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй
  • сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй
  • шүүгчээр ажиллаж байгаагүй
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокуророор давхар ажиллахгүй
  • эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн

Нэмэлт мэдээлэл http://www.parliament.mn/n/wcion

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж