Хүчтэй шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нуржээ | News.MN

Хүчтэй шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нуржээ

Хүчтэй шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нуржээ

Хүчтэй шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нуржээ

Цаг агаарын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн өнөөдөр /2021.03.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Монгол орны нийт нутгаар өчигдрөөс эхлэн цас орж, цасан болон шороон шуурга шуурч байна. Тухайлбал, энэ сарын 26-27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-20 м/с, 24 м/с, түр зуур 28-30 м/секунд, Баян-Өлгий аймгийн нутгаар 32 м/сек, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/секунд хүрсэн бол Архангай аймгийн хойд хэсэг, Булганы өмнөд хэсэг, Завханы хойд хэсэг, Сэлэнгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдлаа.

Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар хүчтэй салхи, шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нурсан байна. Мөн таван байшингийн дээвэр хууларч, 20 бог мал хорогдсон гэсэн мэдээлэл Онцгой байдлын байгууллагад иржээ. Тухайлбал, Завхан аймагт гурав, Баянхонгорт дөрөв, Говь-Алтайд найм, Өвөрхангай аймагт гурван айлын гэр нурсан байна. Мөн Төв аймгийн Лүн суманд өнөөдөр Цагаан-Уул багийн хоёр иргэн малд яваад сураггүй болсон гэх дуудлага ирсэн тул Онцгой Байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлж, хоёр иргэнийг олсон.

Цаг уур, орчин шинжилгээний байгууллагаас өгч байгаа мэдээллээр өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорнговь аймгийн нутгаар салхины 24-26 м/секунд хүрнэ гэжээ. Дорнод аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Харин энэ сарын 29-нөөс эхэлж, цаг агаар нийт нутгаар дулаарна гэсэн мэдээллийг өгч байгаа. Иймээс иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарулья” гэлээ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hehe 2021-03-27 202.179.26.68

zaa

Avatar

don dior 2021-03-27 202.179.26.68

manai mongoliin shuurga ntr geed tenegteechee uhernuudee xaxaxaxaax

Avatar

Hashir 2021-03-27 192.82.71.186

Чиний өвөг дээдэс чинь монгол гэрт амьдарч байсан уу, эсвэл шавраар хийсэн лууханы оромжинд байсан уу. Монгол гэр бол угаасаа нүүдлийн сууц, хөнгөн гэр. Байгалийн гамшгаас болж орон гэргүй болсон хүмүүсийг доромжилж бахаа ханасан 202.21.107.102 хөгийн н**ш чи өөрөө хийснэ дээ. Сөнөтүгэй 202.21.107.102 чамайг тэнгэр ниргэг тэнэг минь

Avatar

Зочин 2021-03-27 43.242.243.73

Монгол гэр хашаа нурах нь гамшиг биш юм аа. Харин монголчууд гэр сууц хашааны технологи, бат бэх байдалд хувьсгал хийх цаг ирсэн байна. 79,80-д онд ч хүчтэй шуурганд гэр хашаа нурдаг байсан. 50-60 жилийн дараа ч нөгөө арчаагүй хийцийн банзан хашаагаа барьсаар байж гамшиг ярьж гоншигнож болохгүй эд

Avatar

Зочин 2021-03-27 202.21.107.102

АРЧААГҮЙ ЮМНУУДЫН ХАШАА ГЭР Л ХАМГИЙН ТҮРҮҮНД НУРААД ОЙЧИНО ДОО…БҮХ ХАШАА БУСДЫНХ ЯАГААД НУРАХГҮЙ ҮЛДЭЭД БАЙНА ХАХАХА

Avatar

Зочин 2021-03-27 192.82.67.11

З Урьлчилж хэлчихвэл иргэдийн төлөө болчихдог юм бгааздээ кк Бэ Цэ вирустэй иргэд мэдээлэлгүйн улмаас хятад вакцин тариулсаэ бол шүүхэд хандаж хохирлоо засгаас нэхэмжлэхүү яахав ??? Хятад вакциныг түргэн дуусгаад файзeр авчирч дарганар шахуулах гээд байхад танөхөд садаа бүү болоо. 400 таван зуун халдвар гэчихээд сэжим ч үгүй байхаар гайхаад бсан.Иргэдийг паниктуулж байгаад хятад вакцин шахах арга бишүү?? МАН ч башир даа угаас. Халдвар ч асуудал биш болчихсон юм бишүү. Харин Засаг УОК ??? Уу

Avatar

Баяр 2021-03-27 59.153.115.189

Ажилгүй, арчаагүй хүмүүст туслаж болохгүй. яагаад гэвэл гэр,хашаа дээвэр бол арчилж,бөхөлж болдог зүйл. Хажуу айлдаа мөн их хэлсэн. Гэр, хашаа нь салхинд унасан. Шинэ гэр авхуулсан. Өнгөрсөн жил дахиад шуурганд уналаа. Бүү тоо ажилгүй хүмүүмийг

Avatar

Зочин 2021-03-27 202.126.89.8

Aims at bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж