Хүчтэй шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нуржээ

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

Хүчтэй шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нуржээ

Хүчтэй шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нуржээ

Цаг агаарын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн өнөөдөр /2021.03.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Монгол орны нийт нутгаар өчигдрөөс эхлэн цас орж, цасан болон шороон шуурга шуурч байна. Тухайлбал, энэ сарын 26-27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-20 м/с, 24 м/с, түр зуур 28-30 м/секунд, Баян-Өлгий аймгийн нутгаар 32 м/сек, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/секунд хүрсэн бол Архангай аймгийн хойд хэсэг, Булганы өмнөд хэсэг, Завханы хойд хэсэг, Сэлэнгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдлаа.

Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар хүчтэй салхи, шуурганы улмаас 18 айлын гэр, 25 айлын хашаа нурсан байна. Мөн таван байшингийн дээвэр хууларч, 20 бог мал хорогдсон гэсэн мэдээлэл Онцгой байдлын байгууллагад иржээ. Тухайлбал, Завхан аймагт гурав, Баянхонгорт дөрөв, Говь-Алтайд найм, Өвөрхангай аймагт гурван айлын гэр нурсан байна. Мөн Төв аймгийн Лүн суманд өнөөдөр Цагаан-Уул багийн хоёр иргэн малд яваад сураггүй болсон гэх дуудлага ирсэн тул Онцгой Байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлж, хоёр иргэнийг олсон.

Цаг уур, орчин шинжилгээний байгууллагаас өгч байгаа мэдээллээр өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорнговь аймгийн нутгаар салхины 24-26 м/секунд хүрнэ гэжээ. Дорнод аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Харин энэ сарын 29-нөөс эхэлж, цаг агаар нийт нутгаар дулаарна гэсэн мэдээллийг өгч байгаа. Иймээс иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарулья” гэлээ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж