Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, хэлтэс албадын дарга нар, ажлын албаныхантай хамт 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороодод өнөөдөр /2021.03.27/ ажиллалаа. Тус дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оныг “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилтэй холбогдуулан “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг зохион байгуулж байгаа билээ.
Энэ аяны хүрээнд бичил цэцэрлэг хүрээлэнг 47 байршилд байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын хаягийг стандартжуулах, явган хүний зам дагуу байрлуулсан зарын самбаруудыг буулгаж, талбай чөлөөлөх зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Хэдийгээр өнөөдөр /2021.03.27/ цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байсан боловч дүүргийн удирдлагууд тус хороодын Засаг дарга нартаа тохижилтын ажил гүйцэтгэх талбайд уулзаж, байрнуудын голд их хэмжээний талбай эзлэн байрлах авто машины грашуудыг чөлөөлөх талаар хэлэлцэв.
Мөн бидний нэрлэж заншсан “Саппоро” буюу “Намир төв”-ийн гадна талбайн цэцгийн мандал бүхий байгууламжийг илүү боловсронгуй хэлбэрээр тохижуулахаар боллоо. Учир нь тус хэсэгт архи хэтрүүлэн хэрэглэгчид олноор цугларах гол нөхцөл бүрддэг байна. Энэ байдал нь тус цэгийг дайран өнгөрөх бусад иргэдэд хүндрэл учруулдаг байна. Тиймээс “Саппоро” орчмын талбайд 24 цагийн турш цагдаагийн эргүүл гардаг талаар тус дүүргийн Засаг дарга Д.Соёлмаа хэлж байлаа.
Харин “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд тус хэсгийн ногоон байгууламжийг сэргээн, тохижуулсны дараа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой болгохоор ажлын хэсгийг гаргахаар боллоо.
ням. 2021-03-27 150.129.142.29
болж байна. санаж сэдэж л байнашдээ болооштэй. амжилт
Зочин 2021-03-27 104.248.238.141
Atsnii chin sedej bn gj. Odoo ajilgui orlogogui yaduurliin irmegt tulaad bgaa ard irged tsetserlegeer zugaalah tuhai bodoh uu? Yag odoo heden zuun koronatai hun emnelgiin or hurehgui gertee hewtej baigaa. 47 tsetserlgihe orond yadaj 47 emnelgiin or awj tawidgui ymu?
Zochin 2021-03-27 202.131.225.197
Tsetserlegt hureelen nertei saikhan idej uuhen dee. Teriigee uursduu tsetserlegt hureeleln gej nerlee mani hedeh bol zugeerl 1 sandal, saravchtai toiruulaad hedhen mod tarisan bolood nuguu hed n sariin daraa uheel zaa yrun bol 43 mungunii project ehlej baigaam bn. Ulaanbaatar hot n gants baidag tsetserlegt hureelengee oligtoihon avaad yavchihaj chadahgui bhad ta nar yuv deee kkkk
Зочин 2021-03-27 103.212.118.125
ХҮМҮҮС ЭЭ! БИД БҮГДЭЭРЭЭ БУСДЫН САНАА САНААЧЛАГЫГ ТУВТ ЭСЭРГҮҮЦЭЖ МУШГИН МУУЛДАГ АТГАГ ЗАНГАА БАГАСГАМААР БАЙНАА. МАНАЙ УЛС ИРГЭДЭЭСЭЭ ХАРАМЛАЖ ВАКЦИНД ГАР ТАТААД БАЙГАА ЮМ БИШ ГАДААД ОРЧИНД ВАКЦИН ХҮРЭЛЦЭЭГҮЙ ,ОЛДОЦ МУУТАЙ НЬ ОЙР ХОЛЫН МЭДЭЭЛЭЛҮҮДЭЭС ХАРАГДАЖ БАЙНА.ХАРИН Ч ЯНЗ БҮРИЙН ХӨТӨЛБӨР ТУСЛАМЖААР ВАКЦИНТАЙ БОЛООД ЗАРИМ МУНДАГ УЛСЫН УРД НЬ ЯВЖ БАЙНА ШҮҮ ! ХҮМҮҮС ЭЭ БИЕ БИЕНДЭЭ УРАМ ХАЙРЛАЯ!
0 0
Зочин 2021-03-27 104.248.238.141
Odoo tsetserlegt hureelengeer zugaalah chuhal yum uu, ediin zasgaa hurdan sergeej irgedee ajil orlogotoi bailgah ni chuhal yum uu?
Зочин 2021-03-27 103.26.195.195
Заавал хэрэгжүүлээрэй
зочин 2021-03-27 124.44.59.30
Нийслэлийн өмнөх даргын үед ганцхан Налайх дүүргийн тухай яригддаг, Налайхад л хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгээд байсан, одоогийн даргын үед зөвхөн Сонгинохайрхан дүүргийн асуудалд анхаарч хөрөнгө оруулалт бүтээн босголт хийгдэх юм байх даа? Уг нь нийслэл 9 дүүрэгтэй биз дээ? Адид тэгш хөгжих зарчим хэзээ хэрэгжих вэ?
Иргэн 2021-03-27 66.181.179.84
Мод тарих цэцэрлэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгааг дэмжиж төлөвлөснөө ажил болгохыг хүсье
Zochin 2021-03-27 122.201.21.88
Baynhol duuregt tsetserlegt hureelen yvgan yvah zam amrah orchin bii boloochee Ganbaatar gishuunee.BGD t ta hoyr dahin daraalan songogddon hiisen yum yich bhgui .Oortoo l baahan barilga barih gazar avaad bdag .Duurgiin ard irgeded baahan amlalt ogood l gudmand ooroo zogdood l namaig songooroi geed bsan odoo yich hiihgui alga bolson .Omno ni hogshchuuliig hoollood l argalaad huuraad 4 jil bolson.Ta odoo bodoh tsag bolson shuu.
Зочин 2021-03-27 202.9.46.241
хийж чадах уу? Хайран мөнгө.Дүр исгэж мөнгө идэх арга уу?Хожим л харья даа.Энэ хүмүүсийг сайн тогтоож авагтун.
Зочин 2021-03-27 124.158.65.187
Чанартай вакцин авах мөнгөгүй гэж уйлагнаж гаднаас гуйлга гуйж н**ш царайлна. Тэгсэн мөртлөө хэнд ч хэрэггүй цэцэг навч, усан сан хэдэн тэрбумаар барьдаг шасс
Зочин 2021-03-27 103.212.118.125
ХҮМҮҮС ЭЭ! БИД БҮГДЭЭРЭЭ БУСДЫН САНАА САНААЧЛАГЫГ ТУВТ ЭСЭРГҮҮЦЭЖ МУШГИН МУУЛДАГ АТГАГ ЗАНГАА БАГАСГАМААР БАЙНАА. МАНАЙ УЛС ИРГЭДЭЭСЭЭ ХАРАМЛАЖ ВАКЦИНД ГАР ТАТААД БАЙГАА ЮМ БИШ ГАДААД ОРЧИНД ВАКЦИН ХҮРЭЛЦЭЭГҮЙ ,ОЛДОЦ МУУТАЙ НЬ ОЙР ХОЛЫН МЭДЭЭЛЭЛҮҮДЭЭС ХАРАГДАЖ БАЙНА.ХАРИН Ч ЯНЗ БҮРИЙН ХӨТӨЛБӨР ТУСЛАМЖААР ВАКЦИНТАЙ БОЛООД ЗАРИМ МУНДАГ УЛСЫН УРД НЬ ЯВЖ БАЙНА ШҮҮ ! ХҮМҮҮС ЭЭ БИЕ БИЕНДЭЭ УРАМ ХАЙРЛАЯ!