Сурагчдын II улирлын амралт Даваа гаригаас эхэлнэ | News.MN

Сурагчдын II улирлын амралт Даваа гаригаас эхэлнэ

Сурагчдын II улирлын амралт Даваа гаригаас эхэлнэ

Сурагчдын II улирлын амралт Даваа гаригаас эхэлнэ

Цар тахлаас үүдэн ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдад боловсролын байгууллагын үйл ажиллагаа гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, танхимаар хичээллэх болсон. Харин нийслэлийн хувьд эрсдэлтэй нөхцөлд хэвээр байгаа тул танхимын сургалтыг одоохондоо эхлүүлэх боломжгүй гэж үзэн цахимаар хичээллэж байгаа билээ. Гэвч сурагчдын II улирлын амралтын хугацаанд бүх өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхим болон цахимаар хичээллэхээр болоод байсан юм. Харин хөдөө орон нутгуудад өчигдрөөс эхлэн халдварын тоо нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрээ өөрчилжээ.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Хичээл эхлээд дөрвөн долоо хоногт болоод улирлын амралттай залгах болсон. Гэтэл сурагчдын хоцрогдол их байсан учир аймгуудаас хүсэлт гаргаж хоёрдугаар улирлын амралтыг цуцалж өгөхийг хүссэн юм. Тиймээс долоо хоногийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд шийдвэр гаргасан.  Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд Covid-19 цар тахлын тархалт газар авч, 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралт Даваа гаригаас эхлэхээр боллоо.

Улирлын амралт үргэлжлэх долоо хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна” гэжээ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ням 2021-03-27 150.129.142.29

нөхдөө боловсрол бол улс орны ирээдүйд ямар байх, байлгах хамгийн гол хүчин зүйл ба бидний ирээдүй. Тийм байх чинь өөрийн ухаанаар бөгсөө тойруулаад малуудаараа битгий мануулаад байгаарай. Хамгийн гол нь ирээдүйгээ харж хүүхдүүдийг сургалдаа. тэгэхгүй бол нөгөө хэдэн зуун жилээр хоцорсон хэвээр байх болно шүү! … нөгөөл хуучин хүү?

Avatar

зочин 2021-03-27 192.82.83.224

Мөнч дураараа хуцах юм даа. Ням-очир чи мэдэж ярьж байгаач. сургуулиудад ариутгал хийх зардал байхгүй байж гэнэ:. бүтэн 3 сар зардал гаргаагүй сургууль, ажил хийгээгүй багш нараа юу гэж бодоод байгаа юм. ариутгал хийх зардлаа гаргаж чадахгүй захирлуудаа хал_ чиний цүнх баригчид биздээ.

Avatar

Зочин 2021-03-27 202.9.40.7

Юун хошин шог яриад байдгийн бэ. Тэртээ тэргүй бараг 2 жил амарч байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж