Баянхонгор: Хотоос иргэдээ хүлээж авахаа түр хойшлуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Баянхонгор: Хотоос иргэдээ хүлээж авахаа түр хойшлуулна

Баянхонгор: Хотоос иргэдээ хүлээж авахаа түр хойшлуулна

НЭМЭЛТ:

 Баянхонгор аймгийн Онцгой комиссын дарга А.Мөнхсайхан өнөөдөр /2021.03.27/ мэдээлэл хийлээ. Баянхонгор аймгийн хэмжээнд Covid-19-ийн батлагдсан тохиолдол ес болоод байна. Үүнийг задалж үзвэл, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн нэг, "Сэмжид Хужирт” сувиллаас гурав, олимпийн цом аялуулахтай холбоотой голомтоос таван тохиолдол батлагдаад байна. Батлагдсан есөн тохиолдлын ойрын хавьтлын 270, дам хавьтлын 1350 иргэнд тандалт судалгаа хийж байна. Одоогийн байдлаар 230 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Баянхонгор аймгийн Онцгой комиссын дарга А.Мөнхсайхан “Тэг зогсолт хийхгүй. Олимпийн цом аялуулсан багийнхан бүгд PCR шинжилгээтэй байсан. Тэгэхээр PCR шинжилгээтэй иргэд ирж байгаа ч итгэхэд хэцүү болчихоод байна. Учир нь шинжилгээ өгсний дараа халдвар авсан байх магадлал ч бий. Иймээс Улаанбаатар хотоос түр хугацаанд иргэдээ хүлээж авахыг хойшлуулж байгаа. Тархалтаа хумисны дараа иргэдээ татах асуудлыг ярьсан нь зүйтэй” гэв.

Мөн олимпийн цом аялуулсан багийн гишүүд Галуут, Заг, Жаргалант сумаар дайрч өнгөрсөн бөгөөд тус сумын иргэдээс ойрын болон дам хавьтлыг тодорхойлж тусгаарлалтад авсан байна.

АРХАНГАЙ АЙМАГТ ГУРАВ ХОНОГИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЖЭЭ

Архангай аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.03.27/ мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон байна. Улсын Онцгой комиссын шийдвэр өчигдөр /2021.03.26/ гарч, гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу гурав хоногийн хатуу хөл хорионы хугацаа дуусахаар аймгийн Онцгой комисс хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Өнөөдрийн байдлаар шинээр таван тохиолдол батлагдаж, нийт 23 хүнээс халдвар илрээд байна. Одоо есөн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гараагүй байгааг албаныхан мэдээллээ.

Тус аймагт өчигдөр шинээр батлагдсан таван иргэн нь өмнө нь халдвар авсан 12 тохиолдлын ойрын хавьтал бөгөөд 10 хоногийн дараа гурав дахь давтан шинжилгээгээр шинжилгээний хариу нь батлагдсан. Эдгээр иргэний ойрын хавьтал болох 203 иргэнийг тогтоож ажиглалт, тусгаарлалтад авч, бусад хавьтлын иргэдийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Мэдээллийн үеэр ойрын хавьтлууд болон батлагдсан тохиолдлуудын дунд явсан маршрутаа хэлэхгүй, нуун дарагдуулах байдал ажиглагдаж байгааг хэлэв.

Харин Улаанбаатар хот руу ажлын шугамаар явах зайлшгүй шалтгаантай иргэдийн хүсэлт ирж байгаатай холбогдуулан тэдгээр иргэдийг албан байгууллагын хүсэлтийг үндэслэн, аймгийн Онцгой комиссоос холбогдох зөвшөөрлийг өгч явуулах зохицуулалт хийж байгаа гэв.

Мөн ойролцоо сумдын дотуур байранд байгаа хүүхдүүдийг гурав хоногийн хатуу хөл хорио дууссаны дараа шинжилгээний хариуг үндэслэн харьяа орон нутагт нь буцаах, шилжүүлэх асуудлыг ярилцаж байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж