ОХУ-ын тамирчид анх удаа ДАШТ-ий шагналын тавцанг эзэгнэв

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

ОХУ-ын тамирчид анх удаа ДАШТ-ий шагналын тавцанг эзэгнэв

ОХУ-ын тамирчид анх удаа ДАШТ-ий шагналын тавцанг эзэгнэв

Шведийн нийслэл Стокхольм хотноо болж буй уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын гурван тамирчин түүхэнд анх удаа эхний гурван байрыг эзэлжээ.

Өдгөө 16 настай Анна Щербакова хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 233.17 оноогоор алт, Елизавета Туктамышева 220.46 оноогоор мөнгө, Александра Трусова 217.20 оноогоор хүрэл медалийн болзлыг тус тус хангасан байна. Ийнхүү ДАШТ -ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шагналын тавцанг Оросын тамирчид анх удаа бүрэн эзэгнэсэн нь энэ юм. Өмнө нь Оросын уран гулгагчид 1969, 1988 онуудад зөвхөн хосын төрөлд ийм амжилт үзүүлж байжээ.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан Оросын баг улсынхаа нэрийн өмнөөс бус ОХУ-ын уран гулгалтын холбооны (FSR) багийн хувиар оролцож байгаа юм. Мөн төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй болсон учир шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дууллын оронд П.Чайковскийн төгөлдөр хуурын нэгдүгээр концертын хэсгээс эгшиглүүлж байгаа аж.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж