Дархан-Уул аймагт Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ | News.MN

Дархан-Уул аймагт Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархан-Уул аймагт Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархан-Уул аймагт Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархан-Уул аймаг Хятад улсын "Синофарм" вакцины 1000 тунг хүлээн авчээ. Тус аймагт өнөөдрөөс /2021.03.27/ халдварын эсрэг ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдаа вакцины эхний тунд хамруулж эхэллээ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдээлэхдээ “Манай аймагт өнөөдрийн байдлаар Сovid-19 халдварын нийт 30 тохиолдол батлагдаад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага , тусгаарлалтад байгаа иргэдээс тандалтын зорилгоор  598 иргэнд PCR шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдөр манай аймагт Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Эхний ээлжинд хоёр мянган хүн тун вакциныг хийх боломж бүрдэж байна.

Вакцинжуулалтыг хоёр чиглэлээр хийнэ. Нэгдүгээрт, төрийн байгууллагын журмаар ирсэн вакциныг эрсдэлт бүлгийн иргэдэд дарааллын дагуу хийнэ. Үүнд, эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, аймгийн  шуурхай комиссын гишүүд зэрэг халдварын эсрэг ажиллаж буй алба хаагчид багтана. Дараагаар ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулна” гэв. Мөн өнөөдөр орой үлдсэн 1000 хүн тун вакциныг хүлээн авна гэдгийг мэдээллийн үеэр хэллээ.

Дархан-уул аймгийн хэмжээнд насанд хүрсэн 70 мянга орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үүнд,

  • Дархан-Уул аймгийн Шарын гол сумыг маргааш буюу гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу улаан түвшинд шилжүүлнэ.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумыг шар түвшнээс улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг гаргаж, түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн чиглэл өгч ажиллана.
  • Орхон, Хонгор сумдад одоогийн шар түвшнийг үргэлжлүүлэн мөрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүргийг сумдын засаг дарга нарт өгсөн байна.
  • Дэн буудал, сүм хийд зэргйин үйл ажиллагааг бүрэн хязгаарлана.
  • Саун, бассейн, чийрэгжүүлэлтийн төвийг үйл ажиллагаагаа тодорхой хувиар багасгаж, хэвийн үргэлжилнэ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-27 66.181.161.76

40 дээш насний болон ахмад настай иргэдээ хэзээ вакцин д хамруулах гээд байга бэ ??? иргэдэ вакцин хийж дуусагүй байж хөдөө орон нутагруу вакин шахаад байх юм !!!!

Avatar

Зочин 2021-03-27 192.82.67.11

Урьлчилж хэлчихвэл иргэдийн төлөө болчихдог юм бгааздээ кк Бэ Цэ вирустэй иргэд мэдээлэлгүйн улмаас хятад вакцин тариулсаэ бол шүүхэд хандаж хохирлоо засгаас нэхэмжлэх үү яахав ??? Хятад вакциныг түргэн дуусгаад файзeр авчирч дарганар шахуулах гээд байхад та 68нөхөд садаа бүү болоо. 400 таван зуун халдвар гэчихээд сэжим ч үгүй байхаар гайхаад бсан. Иргэдийг паниктуулж байгаад хятад вакцин шахах арга бишүү?? МАН ч башир даа угаас. Халдвар ч асуудал биш болчихсон юм бишүү. Харин Засаг УОК э???

Avatar

Зочин 2021-03-27 202.179.30.42

эргүүт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж