Цөмийн зэвсэг бүтээх төсвөө вакцин хийхэд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

COVID-19

 Цөмийн зэвсэг бүтээх төсвөө вакцин хийхэд зарцуулна

 Цөмийн зэвсэг бүтээх төсвөө вакцин хийхэд зарцуулна

АНУ-ын конгресс дахь Ардчилсан Намын хууль тогтоогчид шинэ цөмийн зэвсэг бүтээхэд зориулахаар төлөвлөсөн нэг тэрбум ам.долларыг Covid-19-ийн эсрэг универсал вакцин хөгжүүлэхэд зарцуулах хуулийн төслийг санаачилжээ.

“The Investing in Cures Before Missiles (ICBM) Act” нэртэй энэхүү хуулийн төслийг өчигдөр /2021.03.26/ Массачусетсаас сонгогдсон сенатор Эдвард Марки тэргүүтэй улстөрчид конгрессийн төлөөлөгчийн танхим болон сенатын танхимд өргөн барьсан байна.

АНУ нь GBSD (Ground-based Strategic Deterrent) нэртэй шинэ баллистик пуужингийн системийг бүтээхэд нийт 264 тэрбум ам.долларыг төсөвлөсөн бөгөөд дээрх хуульд зааснаар төслийн эхний санхүүжилтийг зогсоож, үүний оронд цар тахлын эсрэг вакцинд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Дээрх шинэ пуужингийн оронд одоо ашиглагдаж байгаа “Minuteman III” баллистик пуужингийн системийг 2050 он хүртэл үргэлжлүүлэн ашиглана гэж шинэ санаачилсан хуульд заасан байна.  

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж