“Эпилепси бол сэтгэцийн өвчин биш гэдгийг чанга дуугаар хэлье” | News.MN

“Эпилепси бол сэтгэцийн өвчин биш гэдгийг чанга дуугаар хэлье”

“Эпилепси бол сэтгэцийн өвчин биш гэдгийг чанга дуугаар хэлье”

“Эпилепси бол сэтгэцийн өвчин биш гэдгийг чанга дуугаар хэлье”

“Чинийхээ дэргэд дахин уйлахгүй ээ. Дэргэд нь байгаа би ингэж шаналж байхад тэр минь ямар их шаналж байгаа бол. Ядаж би дэргэд нь инээмсэглэж байя. Амьдрах урам зориг нь байя. Гэж бодтол бүх зүйл тийм ч хэцүү биш, туулж болмоор санагддаг юм байна. Итгэмээргүй юм. Бидний дотор ийм их хүч, өөрийгөө анагаах шид байдаг байх нь” хэмээн өгүүлэх энэ хэсэг бол “Нил ягаан өдрүүд” номын зохиогч Ч.Дөлгөөний тэмдэглэл юм. Тэрбээр өөрийн гэр бүлийн нил ягаан өдрүүдээр тэмдэглэл хөтөлж, бусдад амьдрах итгэл, урам зориг хайрлаж буй нэгэн.

Жил бүрийн гуравдугаар сарын 26-ны өдрийг эпилепсиг олон нийтэд таниулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг “Нил ягаан өдөр” хэмээн нэрлэдэг ажээ. Ингээд түүнтэй цөөн хором яриа дэлгэснээ хүргэе. 


-Нил ягаан өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа . Нил ягаан өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн тухай огт мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа ядаж таван хүнд дуулгаж, ойлгуулахсан гэж хүсч байна. Тийм болохоор надтай энэ өдөр ярилцаж байгаад маш их баярлалаа.

-Номондоо бичсэнчлэн бяцхан урлангаа нээх гээд завгүй яваа сурагтай?

-Тийм ээ. Би гурван жилийн өмнөөс эсгий урлал хийж эхэлсэн. Захиалгын хувьд өдөр бүр л хийх ажилтай байгаадаа талархдаг. Боломжтой бол нэг ч захиалагчид "Боломжгүй, захиалга авахгүй" гэж хэлдэггүй болмоор байна.

Урлангаа нээх гээд нэг хөөрхөн бүх юмандаа ойрхон байрны подваль олчихоод засвар, тохижилт хийх гээд гүйгээд л байна. Оюутан байхад багш маань бидэнд “Сайн сурахгүй бол юун лаг дизайнер болох. Байрны нэг подвальд өмд хасаад л сууна шүү” гэдэг байлаа. Багшийнхаа хэлснээр л болж байна даа. /инээв/ Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд одоохондоо хамрагдаж чадаагүй л байна. Барьцаа хөрөнгө гэх мэт ганц нэг шалгуурт нь бүдэрчихсэн.

-Сэтгүүлч бас дизайнер мэргэжилтэй бүсгүй гэж дуулсан?

-Би багадаа зураач эсвэл зохиолч болно гэж мөрөөддөг байсан. Харин одоо сэтгүүлч, дизайнер гэсэн хоёр диплом хадгалдаг ээж болсон. Зүгээр л нэг ээж болсондоо хязгааргүй жаргалтай бас баяртай байгаа.

-Өвөрмөц нэртэй “Нил ягаан өдрүүд” номыг нь шинэ оны өмнөхөн уншсан. Би тэндээс нил ягаан өнгөнөөс гадна амьдралын маш олон сайхан өнгийг олж харсан гэдгээ хэлэхийг хүсч байна?

-Номыг минь худалдан авч, уншсанд баярлалаа. Хэн нэгэн номыг минь уншсан гээд сэтгэгдлээ ирүүлэх болгонд бүр догдлоод хөөрчихдөг хүн дээ.

Анхны номоо яруу найраг эсвэл бяцхан үлгэрүүд байх болов уу гэж төсөөлдөг байсан тухайгаа бичсэн байсан. Номоо бичих болсон тухайгаа ярихгүй юу?

-Би үлгэр унших их дуртай. Хэдий одоо том хүн, ээж хүн болсон ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт үлгэрийн ном уншиж, уралдаад л үлгэр зохиож ярих дуртай. Тийм болохоор үлгэрийн ном юм уу, хэдэн шүлгээ нэгтгээд яруу найргийн ном л гаргана гэж боддог байлаа.

Мөрөөдлийг минь мэддэг учраас нөхөр маань нэг л өдөр өдрийн тэмдэглэлүүдээсээ ном болгож болох юм гэж санал тавьсан . Бас намайг олон хүнд урам зориг өгнө гэж ятгаж зоригжуулсан юм. Тэгээд л тэмдэглэлийн дэвтрүүдээ гаргаж ирээд бичсэн тэмдэглэлүүдээ түүгээд л ном маань бүтсэн түүхтэй.

-Дэлхийн хүн амын нэг хувь нь өвддөг гэх эпилепси гэх өвчнөөр Монголд хэчнээн хүн өвддөг бол?

Монголд яг одоо хэдэн хүн энэ өвчнөөр өвддөг гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг гэдэг мэдээлэл л их байдаг. Монголд 37 мянган хүн энэ өвчинтэй ямар нэгэн байдлаар тэмцэж байгаа гэдэг тоо бий. Би эмч биш учраас энэ тухай мэдэмхийрмээргүй байна.

 Эпилепси их сонин, бараг сонирхолтой гэж хэлмээр өвчин. Зарим хүмүүс өвчин биш онцгой хүмүүс ч гэдэг. Эпилепси бол сэтгэцийн өвчин биш гэдгийг чанга дуугаар хэлмээр байна.

-Хань нь анх энэ өвчнөөр өвдсөн гэдгийг хэрхэн мэдсэн бэ?

-Бидний амьдралын дөрвөн жил эпилепси гэх урилгагүй зочинтой эвлэрч нэг, эвдэрч нэг амьдарсан. Миний хувьд түүнтэйгээ учирснаас хойш хэчнээн аз жаргалтай нэгэн болсон. Хамтдаа хөөрхөн хүүхдүүдтэй болж, бусдын л жишгээр ипотекийн зээлээр авсан нэг өрөө байрандаа амьдарч, ажлаа хийнэ. Тэр минь “Хайр нь ажилдаа явлаа” гээд үнсээд гарна. Харин би өдөржин түүнийг хүлээж, хүүхдүүдтэйгээ тоглож, кино үзэж, ном уншиж, хоол ундаа хийж өнжинө. Бид жирийн л амьдарч байв.

Нэг өглөө урьдынхаараа намайг үнсээд гарч явлаа. Удалгүй эргээд ороод ирэхэд нь ямар нэг юмаа мартаж дээ гэж бодоод тосч аваад үнэхээр их цочирдсон. Гэтэл тэр минь хаашаа явах гэж гэрээсээ гарснаа олж чадалгүй эргэж ороод ирсэн байсан. Өдөртөө дөрөв, таван ч удаа амьдралаас тасарч орхино. Анх бид хоёр хоёулаа их цочирдсон.

-Ихэнх хүмүүс энэ өвчний талаар огт мэддэггүй юм шиг санагдсан?

-Хүмүүс эпилепсиг сэтгэцийн өвчинтэй андуурах нь элбэг байдаг. Бас мэдээлэлгүйн улмаас унаж татдаг хүн л гэдэг ганц ойлголттой байдаг. Гэтэл эдгээр хүмүүс оюун ухаан, сэтгэл зүрхээрээ жирийн хүмүүсээс маш өөр байдаг юм.

Зөвхөн эпилепси ч биш л дээ. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлийг бид бүгдийг нь л хүлээн зөвшөөрч илтэд гайхширч эсвэл ад үзэж, хэт онцгойлж тэр хүмүүст тусгаарлагдсан мэт мэдрэмж өгдгөө л больмоор байна.

-Эм ууж, эмчилгээ хийхээс илүүтэй сэтгэлийн хүч, хайр л энэ бүхнийг даван туулах хүч болдог гэдгийг номыг нь уншаад ойлгосон?

-Мэдээж энэ өвчний үед эм, эмчилгээгээ сайн хийлгэнэ. Тэгээд сэтгэл санаагаа тайван байлгана. Ялангуяа гэр бүлийн хамгийн ойрын хүмүүс нь тайван аз жаргалтай байвал тэр хүн ч бас тайван жаргалтай байна шүү дээ.

Бид хоёрт эмчилгээгээ сайн хийлгэх, бас хайр, халамж, итгэл, мөрөөдөл тэгээд бас ид шид нөлөөлсөн байх.

-Одоо гэр бүлээрээ Дорнод аймагт амьдарч байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Бид Дорнод аймагтаа амьдарч байна. Анх хотоос нүүхдээ “Хөдөө яана даа л” гэж боддог байсан. Одоо ч хотод яаж амьдарч байсан юм бэ л гэж боддог шүү. Маш амгалан тайван, эрүүл агаарт, түгжрэлгүй, цэцэрлэг сургуулийн хүртээмж сайн, хүмүүсийн харилцаа хандлага, нийтэч байдал гээд тоочоод байвал барагдахгүй олон давуу талтай санагдаж байгаа.

Байр орон сууцны үнэ ханш хотыг бодвол хамаагүй бага, залуус нь идэвх, санаачлагатай. Гол нь өөрөө л хүсч, хичээх юм бол дуртай ажлаа хийгээд сайхан амьдрах бүх боломж энд байна л гэж хардаг.

-Дөрвөн сайхан хүүтэй залуу гэр бүлийн мөрөөдлийг сонсч болох уу?

-Бидний мөрөөдөл үү. Маш энгийн олон мөрөөдөлтэй. Жишээлбэл, одоогоор хамгийн том мөрөөдөл минь "Хөвгүүдээ бие эрүүл, ухаан саруул, сэтгэл зөв, дэлхийг хайрладаг, хүн амьтныг энэрдэг догь залуус болохыг хармаар байна. Мөн бага багаар үе шат ахиад л явдаг тоглоом шиг олон жижиг мөрөөдлүүд бий.

Сарын өмнө бүх юмандаа ойрхон подваль ч хамаагүй олох сон гэж мөрөөдөж байсан бол одоо өнөөх мөрөөдөлдөө орчихсон л байна. Цааш нь тэгээд хамтарч ажиллах мөрөөдлийн багаа мөрөөдөж байна. Ойрмогхон хэдэн хүнтэй уулзаад бараг биелэх байх.

-“Нил ягаан өдрүүд” номыг нь уншсан, энэ өвчинтэй тэмцэж байгаа гэр бүлүүд холбогдсон уу?

Надтай олон хүн холбогдсон. Одоо ч холбогдсоор л байгаа. Ихэнх нь “Гэр бүлд маань урам зориг өгсөнд баярлалаа, аз жаргал хүсье” гэж ерөөж байна. Тэр болгонд бид хоёрын чих, хацар халуу дүүгээд л хөөрхөн болчихдог. Бас хүмүүс “Яг ямар эм уусан бэ. Эмнийхээ нэрийг хэлээч, зургийг нь явуулаач” гэх нь жаахан хэцүү санагдсан. Тэр эм сайн гэнэ лээ гээд дураараа эм уугаад байж болохгүй гэдэг үүднээс эхлээд эмчид хандахыг зөвлөдөг.

Бас нэг эмэгтэй "Яг л өөрийгөө, өөрийнхөө мэдрэмжийг унших шиг санагдлаа. Цаашид яах ёстойгоо ойлгох шиг боллоо, баярлалаа" гээд гэр бүлийн зургаа хүртэл илгээсэн. Миний хувьд анх номоо хэвлүүлэх эсэхдээ эргэлзэж байсан хүн чинь "Зөв зүйл хийжээ" гэдэгтээ бат итгэлтэй болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэнэг хүмүүстэй харьцаж буй мэт 2021-03-27 192.82.70.82

Сэтгэгдэл ч юм уу ном ч юм уу унштал нэг тэнэг хүнд хуурч мтархийг нь угаах гэж буй мэт л юм бичсэн байна шүү дээ. Яг ямар өвчин хэрхэн эмчилдэг зэрэг талаар огт тайлбар алга….

Avatar

Зочин 2021-03-27 202.9.47.22

Монголын сэтгэц мэдрэлийн эмч нар эпилепсий өвчнөө яаг альныхан эмгэг гэдгээ ялагдаггүй юм шигэээ

Avatar

Зочин 2021-03-27 202.9.46.164

өвчнөө хүнд хэцүү, аймар гэж харах тусам улам л аймар болох байх. энд илүү эерэгээр харах аргыг л бичиж. манайхан л аймар гээд байгаа болохоос аутизмтай хүүхэд хүртэл уг нь энгийн л хүүхэд юм байгаамштээ. бага зэрэг ичимхий, нийтэч бус, удаан дасдаг тэр хүүхдүүдийг заавал тусгай сургуульд сургах гээд дайрчихна. дауны синдром ч бас гэм хоргүй амьтад юм байгаамшд. их хөөрхөн гэнэн, үнэнч, даанч манайхан царай зүсээр нь ялгаварладаг муухай

Avatar

Зочин 2021-03-27 66.181.185.24

эпилепси өвчин сэтгэцийн эмнэлгээр дүүрэн байна ш дээ балай юмаа

Avatar

БҮХ ЮМ САЙХАНААР ТӨГСӨНӨ ! 2021-03-27 73.174.159.27

АМЬДРАЛ ГЭДЭГ КИНОГ ЧИ ЯАЖ НАЙРУУЛХААС Л БҮХ ЮМ ШАЛТГААЛНА !
ҮҮНЭЭС ИЛҮҮ ХҮНДИЙГ ТУУЛЖ ЯВААГИЙН ХУВЬД ХЭЛЬЕ ГЭЖ БОДЛОО!
ГОЛ НЬ ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ӨСӨЖ ЯВАА ҮРСЭЭ Л ХАЙР ХАЛАМЖААР ДУТААЖ БОЛОХГҮЙ ! ТЭД ЧИНИЙ ЭРЭЭДҮЙГ БҮТЭЭЖ БАЙДАГ ЮМ ДАА
ЕР НЬ БОЛ ЗОРИГ БҮХНИЙГ ЯЛНА ГЭДЭГ ҮГ АМЬДРАЛЫН 60 ХУВИЙГ ШИЙДДЭГ ШҮҮ ! ЭРҮҮЛ ЭНХ САЙХАН АМЬДРАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ !

Avatar

Зочин 2021-03-27 31.151.236.21

Way to go guys! Good Lucky🍀👏🙏👍❤️

Avatar

Зочин 2021-03-27 202.55.188.105

Alzheimer – tei tustei yum, yumaa martaad baidag

Avatar

Зочин 2021-03-27 103.229.123.128

АЗ ЖАРГАЛ ХҮСЭН ЕРӨӨЕ

Avatar

Зочин 2021-03-27 59.153.115.106

Лесби юм уу

Avatar

Зочин 2021-03-27 64.53.129.97

umshaach!

Avatar

Зочин 2021-03-27 202.9.40.34

Хүн аз жаргалаа өөрөө бий болгодог. Амьдралдаа сэтгэл хангалуун байхад л болох юм шиг. номын эзэнд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх аз жаргалыг хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж