Увс, СХД-ийн "царцаа"-г шийдтэл АН-ын даргын сонгуулийг хойшлуулахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

Увс, СХД-ийн "царцаа"-г шийдтэл АН-ын даргын сонгуулийг хойшлуулахыг шаарджээ

Увс, СХД-ийн "царцаа"-г шийдтэл АН-ын даргын сонгуулийг хойшлуулахыг шаарджээ

Ардчилсан намын даргыг сонгох сонгууль гуравдугаар сарын 28-нд буюу маргааш болно. Одоогоор сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зохион байгуулалттайгаар их хэмжээний “царцаа” оруулж ирж байж болзошгүй хэмээн намын даргад нэр дэвшигч О.Амартүвшингийн сонгуулийн төв штабаас өчигдөр мэдээлэл хийж, Дотоод сонгуулийн хороо, АН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-т гомдол гаргасан юм.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нь 37 дугаар үүрт "ТЭСО" компанийн барьсан "Содон хороолол" байрладаг аж. Тус үүрт УИХ-ын сонгуулийн үеэр 42 гишүүн бүртгэлтэй байсан бол одоо 811 гишүүнийг санал өгүүлэхээр нэрсийн жагсаалтад бүртгэж авсан байна. Дээрх бүх баримтаас үндэслэхэд, 1800-2000 "царцаа" санал өгөх гэж байгаа нь сонгуулийн дүнд нөлөөлж мэдэхээр байна гэж Ардчилсан намын анхан шатны гишүүд, үүрийн дарга нар нь мэдэгдэж байгаа юм.

Ардчилсан намын гишүүн Б.Түвшинбат АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд гаргасан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН  ДОТООД СОНГУУЛИЙН ХОРООНД

2021.03.26.

Хүсэлт гаргах тухай

Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.1.9 “Үндсэн дүрмийн 8.3.1.2-т заасны дагуу гишүүний татвараа төлсөн, намын гишүүнийг саналын эрх нь нээлттэй гишүүн гэнэ” гэж заасан ч намын даргын шийдвэрээр 2020 онд гишүүдийг татвараас чөлөөлсөн.

Сонгуулийн явцад нэрсийн жагсаалтад буй санал өгөх намын гишүүдийн тоо зарим аймаг, дүүрэгт хэт ихэссэн эсвэл хэт багассан нөхцөл байдал илэрч байна. Дүүргийн үүрүүдээс Намын төв ХЭГ-рүү явуулсан жагсаалт батлагдан буцаж ирэхдээ зөрсөн тухай гомдлыг анхан шатнаас ихээр ирүүлж байна.

Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг нийт 5000 орчим гишүүнтэй ч 6800 болж бараг 2000 орчмоор нэмэгдсэн атлаа 8000 орчим гишүүнтэй Баянзүрх дүүрэг 4000 болж, 5000 гаруй гишүүнтэй орон нутагт ялалт байгуулсан Говь-Алтай  аймаг 1500 болж 3 гаруй дахин (Халиун сум 300 гишүүнтэйгээс нэрсийн жагсаалтад 30 буюу нийт гишүүдийн 90%, Дэлгэр суманд 370 гишүүнтэй ч 26 буюу 96.2%-ийг тус тус хасжээ), 6200 гишүүнтэй Төв аймаг (Туваан даргатай) 4000 болж 1.5 дахин тус тус багассан байна. Увс аймагт 7400 гишүүнтэй байсан нь 10700 болж нэмэгдсэн.Баянзүрхэд 8000 гишүүнтэй ч 4000 болж хасагдсан.

АН-ын ХЭГ-аас санал өгөх гишүүдийн тоог хэрхэн тооцож гаргасан Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 37-р үүрт 811 гишүүн бүртгэлтэй байгаа нь бусад үүрийн гишүүдээс даруй 5 дахин их байна. Мөн дүүрэгт гишүүдийн тоо 3 дугаар сард нэмэгдсэн тухай гомдол, өргөдлүүд ирж байгааг хавсаргав. Энэ мэтээр “ЦАРЦАА” гишүүд олноор хэрхэн бүртгүүлж нэрсийн жагсаалтад орсон, яагаад санал өгөх болсныг нягтлан шалгаж, санал өгөх гишүүдийн нэрсийн жагсаалтаас хасаж өгнө үү., түүнийг нь ДоСХ хэрхэн хянаж баталгаажуулсныг зайлшгүй тодруулж, нягтлах нь зүйтэй байна.

Иймд гишүүдийн оролцоог жигд хангаж, сонгуулийг шударга зохион байгуулахын тулд санал  өгөх нэрсийн жагсаалтыг дүүрэг, аймгаар дахин нягталж тулгах ажлыг нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулан хийж, баталгаажуулж дуусгах хүртэл энэхүү сонгуулийн хугацааг хойшлуулахыг шаардаж байна

Гомдол гаргасан:

АН-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн                                                                           Б.ТҮВШИНБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж