Ази, Европ тивүүдийг далайн замаар холбож байдаг Суэцийн сувагт гацаад байгаа хөлөг онгоцыг гаргахад ойролцоогоор хамгийн багадаа долоо хоног шаардахаар байна. Үүнээс шалтгаалан далайн ачаа тээвэрлэлтийн зардал огцом өсөөд байгаа юм. “Ever Given” хөлгийг чөлөөлөхөөр олон чирэгч усан онгоц дайчилж байгаа ч энэ ажил сунжрах төлөвтэй байна.
Одоогийн байдлаар Суэцийн сувгийн ойролцоо 293 хөлөг онгоц дараалал үүсгээд байгаа юм. Хүчтэй шороон шуурганы улмаас чингэлэг тээвэрлэгч хамгийн том хөлөг онгоцуудын нэг болох “Ever Given” хайргадаж, улмаар хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаагаад байгаа ба Панам улсад бүртгэлтэй уг хөлөг онгоц 220 мянган тоннын усан түрцтэй, 400 метрийн урттай аж.
Хятадаас Европ хүртэл 12 метрийн урттай чингэлэг тээвэрлэх зардал өмнөх оноос бараг дөрөв дахин өсөж, 8000 ам.доллар болоод байгаа аж. Дээрх үйл явдлын улмаас нефтийн үнэ таван хувиар өссөн байна. Нийт 15 сая торх түүхий нефть тээвэрлэж явсан 10 гаруй хөлөг онгоц Суэцийн сувагт гацаад байгаа юм. Нөгөө талаас энэ асуудал зарим улсад нийлүүлэлтээ нэмэх боломж болж байна. Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын байгалийн хийн экспорт нэмэгдэх хандлагатай байна.
Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 12 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд нефть тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог. Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны найман хувь нь дамжин өнгөрдөг бол жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрдөг байна.
Эх сурвалж: Gcaptain.com
Зочин 2021-03-27 150.129.140.129
manai 100 ailiinhan ug ni chadna daa
Зочин 2021-03-27 202.126.90.79
Суэц биш СҮЭЦ бх шүү
Зочин 2021-03-27 103.229.123.244
Гацаах ер нь амархан байдаг юм биш үү!!! ??? Энэ сувагийг гацаая гэвэл амархан юм бн. Манай Жэнко төмөр зам гац аадаг шиг л амархан юм бн.
а 2021-03-27 203.23.49.77
Манайх шиг улсан хамаа ч байхгүй
mongold mash ashigtai da. 2021-03-27 66.181.180.111
chi yum meddegui gar bna. ochigdoroos ehleed kontereer trans teever hiideg olon kompani orosiin trans sibereer ybah achaa nemj bna. ene zamaar yabahaar dalaigaas ybahaas 15 honog tatuu bdagaa. iimees ted olon geree baiguulij bna. ene chin mongoloor ybah achaa nemegden gesen vgee. daanch manai zamiin hvchin chadal tulchaad bna. harin hos zam l bolgoh heregtei bna..
Ovgon 2021-03-27 122.201.21.168
yasan gaita zolig ve
Зочин 2021-03-27 202.179.24.44
EVER GREEN гэсэн нэр байна даа
Зочин 2021-03-27 134.122.73.232
Gadaad site-aas orchuulj tawisan bn, orchuulahdaa aliwaa nershliig oorchloh bolomjgui.
Зочин 2021-03-27 192.82.77.233
Ever Given үү? Эсвэл Evergreen үү? Ккк
zochin 2021-03-27 66.181.188.219
Naad balai ongots chin' bas ever given gesen nertei yum bna lee
Зочин 2021-03-27 192.82.89.146
yadaj orulj bga zurgan derese nerig ni haraad zuv bicheech
Зочин 2021-03-27 202.21.108.39
Хар малаа, Ever Given-ийг эзэмшигч компани нь Ever Green! Хоосон толгойтой байж хүн шүүмжлэх дуртай мал бэ
Зочин 2021-03-27 92.240.182.212
за уучлаарай миний буруу хайраа