ЭМЯ: 361 хүнээс Covid-19 илэрч, 73 настай Хятадын иргэн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 361 хүнээс Covid-19 илэрч, 73 настай Хятадын иргэн нас баржээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, March 26, 2021

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.03.27) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 17000 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 361 хүнээс Covid-19 халдвар илэрч, нийт батлагдсан халдварын тоо 6693 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар. Ингэснээр дотоодын нийт халдварын тоо 6157 болж байна. Шинээр илэрсэн халдварын 319 нь тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэл хотын хэмжээнд 5606 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Харамсалтай нь сүүлийн 24 цагт 73 настай, эрэгтэй, Хятадын иргэн Соvid-19 халдвараар нас барж, Монгол Улсын хэмжээнд нас барсан хүний тоо зургаа боллоо.

Мөн 87 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4237 хүрлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон дүүрэг, халдвар гарсан орон нутгийн аймгийн эмнэлгүүдэд нийт 1576 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд долоон хүн байна.

Улсын хэмжээнд Covid-19 халдварын улмаас 1576 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 1359, хүндэвтэр 183, хүнд 27, маш хүнд долоон хүн байгаа.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.УУГАНБАЯР:

-Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны 20 цагийн байдлаар дархлаажуулалтын 41 цэгт  96 багийн 674 эмч, ажилтан ажиллаж, 12133 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр нийт 260961 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 26-нд 12563 хүн дархлаажуулалтад хамрагдсанаар нийт 269400 иргэнээ вакцинжуулжээ.

Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:

Улаанбаатар – 319

Баянхонгор аймаг- 2

Архангай аймаг- 12

Өвөрхангай аймаг- 7

Орхон аймаг- 15

Төв аймаг- 4

Хөвсгөл аймаг- 2 тохиолдол тус тус бүртгэджээ.

“ЭДГЭСЭН ХҮНЭЭС ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ДАХИН ШИНЖИЛГЭЭ АВАХГҮЙ”

Үүний дараагаар албаныхан сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хариуллаа.


-Элэгний B, C вирустай, сахарын өвчтэй хүмүүст Covid-19-ийн эсрэг ямар вакцин тохирох вэ?

-Монгол Улс Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Монгол Улсад хийж буй вакцин бүрийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийдэг. Синофарм вакцины хувьд эсрэг заалттай тул ийм байгаа. Бусад вакцины хувьд эсрэг заалт байхгүй.

-Хатуу хөл хоионы үеэр вакцины хоёр тундаа хамрагдсан хүнд хамрагдсан хүмүүст давуу эрх эдлэх үү?

Бүрэн дархлаа тогтсон эсэхийг вакцины хоёр дах тунг хийснээс 14 хоногийн дараа тухайн хүний биеийн онцлогт тогтож болох дархлаа дээд цэгтээ тогтоно гэж үзнэ. Хэрвээ дөрөвдүгээр сарын 5-нд хатуу хөл хорио тогтоовол Монголд вакцин хийлгэсэн нэг ч хүний дархлаа тогтох хугацаа бүрэн гүйцээгүй байх юм.

Үүнтэй холбоотой вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүсийг хатуу хөл хорионы үеэр хэрхэх талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа.

-Халдвар аваад эдгэсэн ажилтныг ажилдаа орох гэхэд  PCR шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байна. Харин эмнэлгийн байгууллагаас эдгэснээс хойш гурван сарын хугацаанд PCR шинжилгээг өгч болохгүй гэдгийг анхааруулсан. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Одоогийн заавар журмаар эдгэсэн хүнээс PCR шинжилгээгээ гурван сарын хугацаанд дахин шинжилгээ авахгүй. PCR шинжилгээ эдгэрсэн хүнээс  бусдад халдварлах боломжгүй. Вирусийн хэлтэрхийг ч цуснаас илрүүлдэг учраас шинжилгээ авахыг хориглосон заавар гаргасан.

-Халдвар авсан хүн эмнэлэгт арав хоног тусгаарлагдсаны дараа гэртээ долоо хоног тусгаарлагдаж ажлаа хийх боломжгүй. Энэ тохиолдолд тухайн ажилтны листийг сунгах уу?

-Эрүүл мэндийн сайдын А/140 тушаалын дагуу хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийг эмчийн зааврын дагуу 7-10 хоног эмнэлэгт тусгаарлаж, гэрийн ажиглалтад шилжүүлэх тушаал гарсан. Гэхдээ эмнэлэгт долоо хоносон бол гэрийн ажиглалтад долоо хононо. Эмнэлэгт 10 хоносон бол нэмээд дөрөв хонох буюу нийт 14 хоног эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад байж байгаад нийгэмд буцаж орох боломжтой.

-Эмнэлгийн тусламж үйлчилгэ авахад заавал 72 цагийн PCR шинжилгээ бичиг шаардлаагтай юу. Зарим хувийн болон улсын эмнэлгүүд шинжилгээний бичиг шаардаж байна.  Гэтэл дөрвөн сар хүртэлх шинжилгээний цаг дууссан байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Иргэдийн PCR шинжилгээний хариу нь тухайн хүнийг халдваргүй гэдгийг бүрэн илэрхийлэхгүй. Тиймээс ингэж иргэдэд хүндрэл учруулахаа болихыг аж ахуйн нэгжүүдэд хэлмээр байна. Зайлшгүй тохиолдолд түргэвчилсэн шинжилгээг хийж, эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.

 Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж