Гүрж улсын нийслэл Тбилис хотноо "IJF" буюу Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангилалаар анх удаагаа зохион байгуулагдаж байна. Дэлхийн 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч хүч чадлаа сорьж байгаа аж. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж гуравдугаар байр руу дэвшихээр боллоо.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг энэ удаад жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд, 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялж шилдэг наймд шалгарчээ. Улмаар "А" хэсгийн аваргын төлөө Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Румын улсын Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан бол хагас шигшээд дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог дэлхийн мастерсуудын тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг 2:50 минутад цэвэр ялсан.
Харин аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр “Их дуулга”-д түрүүлж, олимп болон дэлхийн чансаагаараа Косовогийн Дистриа Красники, Украин улсын Дариа Белодид нарын ард бичигдэх боломжтой болсон.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, "С" хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Их Британы Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ.
Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа. Гэвч тэрбээр хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн Баграти Ниниашвилиг иппон буулгасан байна. Ингэснээр Г.Хэрлэн чансаагаа 500 оноогоор ахиулснаар дэлхийн чансааны дөрөвдүгээр байр руу дэвших боломжтой боллоо.
Зочин 2021-03-27 202.9.40.34
Уранцэцэг олимпын наадмын өмнө бэртэж огт болохгүй. Сая алтан медалийн төлөө барилдаж байхдаа хөлөө их эвгүй болгоод жаахан доглоод байсан. Түүнд нь их санаа зовж байнаа. Манай жудочид том тэмцээний өмнө бэртчих гээд байдаг. Цагаанбаатар олимпод оролцохын өмнөхөн үндэсний бөхөөр барилдаж байгаад хавиргаа хугалж тэр чигээрээ олимпын наадамд барилдаад медаль авч чадаагүй. Төмөрхүлэг бас бэртэж медаль авах боломжоо алдаж байсан. отгонбаатар саяхан бас тэгсэн.
ЗОЧИН 2021-03-27 202.9.46.148
ОЛИМПЫН АВАРГА БОЛОХЫГ ЕРӨӨЕ.
ИРГЭН 2021-03-27 202.9.46.148
ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ МАНДУУЛЖ ЯВАА БӨХЧҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ. ЖИНХЭНЭ ӨӨРСДИЙН ХӨЛС, ХҮЧ, ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ АЖИЛТАНД ХҮРЧ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ТАМИРЧИД ЮМ ШҮҮ ДЭЭ.
амжилт хүсъе 2021-03-27 64.119.17.213
УРАНЦЭЦГ аргагүй жүдочин. ОДОО ОЛИМПИЙН аварга болж монголчуудаа баярлуулаарай. ЧИ ЧАДНА, Хичээгээрээ
Зочин 2021-03-27 66.181.180.111
ypon solongosuud oroogui temtseen bolj bgaa yum uu daa. ted orvol ch dee..
mundag 2021-03-27 202.126.88.176
Urnaa -d bayr hurgie