Нийслэлийн 39 цэгт өнөөдөр Сovid-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг хийхээр төлөвлөжээ. Тус цэгүүдэд нийт 91 багийн 634 эмч, ажилтан ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 26-нд дархлаажуулалтын 41 цэгт 96 багийн 674 эмч, ажилтан ажиллаж, 12133 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр нийт 260961 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Мөн Өмнөговь аймгийн 10 суманд 430 хүнийг вакцинжуулж, нийт 8439 хүнийг дархлаажуулаад байгаа аж.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 26-нд 12563 хүн дархлаажуулалтад хамрагдсанаар нийт 269400 иргэнээ вакцинжуулжээ.
Ц.ДУЛАМ
Холбоотой мэдээ