Өнгөрсөн долоо хоногт ослын улмаас 3 хүн амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.27-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоногт ослын улмаас 3 хүн амь насаа алджээ

Өнгөрсөн долоо хоногт ослын улмаас 3 хүн амь насаа алджээ

Өнгөрсөн долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн Шуурхай удирдлагын хэлтэст нийт 682 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 504 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон бол 10 хүн гэмтэж бэртжээ. Зам тээврийн ослын зургаа нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, гурав нь мөргөлдөх хэлбэрээр, нэг нь үл хөдлөх зүйл мөргөж, осолджээ.

Мөн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 229 зөрчил илрүүлсний 173 нийслэлд, 56 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал,

Гуравдугаар сарын 22-ны өдрийн 22.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Гуравдугаар сарын 23-ны өдрийн 13.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум хоёрдугаар баг “Нарны гүүр” гэх газар аймгийн төвөөс 36 км асфальтан замд суудлын автомашин онхолдож зорчигч гэмтэж, жолоочийн амь нас хохирсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж