Улаанбаатар хотод гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаалж эхлээд байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 17 аж ахуй нэгжтэй мах бэлтгэх гэрээ хийснээс нийт 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлээд байгааг албаныхан мэдээлсэн юм.
Үүнд “Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Одоогоор нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж эхлээд байна.
Энэ жил Covid-19 халдварын нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн онд худалдаж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны махыг кг-ыг нь 6200 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийг нөөцийн мах худалдан авахдаа НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сануулсан.
Салбар яамны сайд З.Мэндсайхан “Энэ жил зуншлага сайтай байсан аймгуудаас нөөцийн махыг бэлтгэсэн. Хэрэглэгчдэд очих мах бол чанар стандартыг хангасан мах бэлтгэгдсэн гэж ойлгож болно. Цаашид нөөцийн махны хаврын худалдаанд нийслэлийн Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана. Нийт 11 мянган тонн махны нөөц бэлтгэсэн 11 аж ахуй нэгжид арилжааны банкнаас авсан зээлийн 11 хувийг татаасаар дэмжих замаар хямд эх үүсвэртэй махыг бэлтгэн худалдаанд гаргаж эхэлсэн” гэж мэдээлж байв.
Ц.ДУЛАМ
б***а 2021-03-27 103.26.195.28
Мэдээ бэлтгэж байгаан бол хаана хаана зарж байгааг хэлчихэд яадаг с** нар вээ?
Энхээ 2021-03-27 202.126.90.70
СБД 11р хороонд аль дэлгүүрт зарж байгаа ум бэ
Зочин 2021-03-27 49.0.137.30
Худалдаау байгаа дэлгүүрийн байршилаа тодорхой бичмээр байна. аль дүүргийн ямар дэлгүүрт гэх мэт. Олдлц үнэхээр муу банйа
зочин 2021-03-27 66.181.161.109
зарж байгаа дэлгүүрүүдийн хаяг байршлын мэдээлмээр байна. нөөцийн мах гадуур хайгаад олдохгүй л байна даа.ноднин бол их элбэг зарагдаж байсан. чанартай ч байсан
Ундармаа 2021-03-27 202.9.40.239
хаана зарагдаж байгаа юм бэ, ахиухан зармаар байна, нөөцийн мах хайгаад олохгүй байна. Зарагдаж байгаа гэж худлаа ярихаа болимоор байна шүү
зочин 2021-03-27 103.26.195.23
Яагаад хаяг байршилыг тодорхой тавихгүй байгаа юм бэ? дүүргүүдийн нөөцийн мах хариуцан ажиллаж байгаа амьгүй албадуудын иргэдийг бухимдуулж сурсан зангаараа дандаа дутуу хагас ажил хийдэг байдлаас болоод дандаа хохирч байна.
Цогт 2021-03-27 64.119.19.168
Дүүрэг дүүргийн мах зарах газруудыг бичээчэээ 2 хоног зарж байна гэж худлааа ярихааа болиочээээ
Зочин 2021-03-27 66.181.161.70
захуудын махны үнэ арай дэндээ их байна 10000.12000 ястай ингэж зараад байна шүү нөөций махаа гаргавал дээр болох бол уу
иргэн 2021-03-27 66.181.191.17
гэрээ нь хийж дуусаагүй болохоор зарж эхлээгүй гэсээн.
Зочин 2021-03-27 202.9.46.180
Шилний цаанаас чихэр долоолгодог мэдээ юм байна.
Зочин 2021-03-27 66.181.161.93
Хаана зарж байгаа юм болдоо..
эгэл 2021-03-27 103.57.94.109
Дулам аа хаана зарж байна аа Зарж байгаа дэлгүүрүүдээ байршлаар нь тавь хоосон мэдээ хэрэггүй
Зочин 2021-03-27 66.181.187.251
haana zaraad hudal medeelel bitgii tabi
Дагва 2021-03-27 103.229.120.217
Хаана зарж байгаа юм болоо?
Зочин 2021-03-27 202.55.188.84
Жижиглэнгээр зарахын хажуугаар гулуузаар нь зармаар байна шүү….
Зочин 2021-03-27 202.55.188.105
Yas aris l baigaa daa
df 2021-03-27 66.181.178.177
haanaa zarj bgn???? bicheeech
Зочин 2021-03-27 202.9.46.139
Нөөцийн мах зарж байгаа дэлгүүрүүдийн байрлал мэдээлэл хэрэгтэй байна. Аль дэлгүүр нь юм бол … гэж эрж явдаг үе бишээ. Дүүрэг дүүргээр нь гаргавал сайн байна.
Зочин 2021-03-27 202.21.108.142
Зөв
Зочин 2021-03-27 202.126.89.100
нөөцийн мах зарж байна гэж худлаа шаахаа боль үнэн юм бол хаяг байршилийн тодорхой бич
Ковид-19 2021-03-27 202.126.88.197
Зарж байгаа дэлгүүрүүдийнхээ хаягаа тавиачээ