Улсын Онцгой комиссоос /УОК/ өнөөдөр /2021.03.26/ мэдээлэл хийлээ.
УОК-оос мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Friday, March 26, 2021
Шадар сайд, УОК-ын дарга С.АМАРСАЙХАН:
-УОК-ын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн "улаан" түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авах, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах шийдвэр гаргалаа. Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал бид дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Гамшгийн үеийн "улбар шар" түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд" улаан" түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна. Мөн Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглосон. Халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Увс, Өвөрхангай аймгуудыг халдварын тархалтын улаан түвшинд гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ны өдрийг хүртэл шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хориог эхлүүлсэн тохиолдолд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулна. Тавдугаар сард нийслэлийн бүх иргэдийг вакцинжуулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард Синофарм вакцины 300 мянган тун, Спутник-5 вакцины сая тунгийн татан авалт эхэлнэ. Одоо байгаа вакцины нөөц дээр нэмж хөдөө, орон нутагт давхар вакцинжуулалтыг хийнэ. Халдварыг хумихын тулд бүх талын оролцоо маш чухал байна. Хэдийгээр халдварын тархалтыг хязгаарлах шийдвэр гаргах нь Засгийн газар, УОК-ын үүрэг хэдий боловч заавал хатуу хөл хорио тогтоож, хууль хяналтын байгууллагын хяналтад дор байх биш иргэд өөрсдөө дор бүрнээ хичээх юм бол эрсдлийг бууруулах бүрэн боломжтой.
ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА.
–Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэлх ес хоногийн хугацаанд халдварын тоо нэмэгдвэл ямар арга хэмжээ авах вэ?
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Халдвар эрчимтэй өссөн тохиолдолд заавал дөрөвдүгээр сарын 5-ныг хүлээхгүйгээр хатуу хөл хорио тогтооно. Үйлчилгээний газарт таваас дээш хүн цуглахгүй. Олуулаа цуглаад ирэхээр амны хаалтаа авч, сонор сэрэмж алдан халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна. Үүнээс гадна хөдөө орон нутагт томилолт нэртэй явж, эрсдлүүд үүсгэж байна. Тиймээс томилолтоор явахыг хориглож, ногоон бүсэд халдвар тархах эрсдлийг бууруулна. Бид халдварыг бууруулахын төлөө ажиллаж байгаа. Халдвар нэг дороос ихээр илэрч байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусгаарлах байранд байсан 285 иргэний 117 хүнээс халдвар илэрсэн.
-УОК-ын шуурхай штаб дотроо халдвар алдсан гэх мэдээлэл байна. Үүнд тодорхой хариулт өгөөч?
-Урт хугацаанд амралтгүй ажилласан шуурхай штабын ажилтан, алба хаагчдыг ээлж, ээлжээр нь “Жаргалант” сувилалд долоо хоногийн хугацаатай амраасан. Ингэхэд 11 хүнээс халдвар илэрсэн.
-Вакцины анхны тунг хийлгэсэн хүнээс халдвар илэрсэн үү?
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тунг хийлгэлээ гээд халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах ёстой.
–Тусгаарлалтын байруудад хяналт шалгалтыг хэрхэн тавьж байна вэ?
-Бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтраад тусгаарлах байруудад хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Өнөөдөр илэрсэн 437 тохиолдлын 116 нь тусгаарлах байр биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын түр байрнаас илэрсэн. Агааржуулалт муутай орчинд нэг өрөөнд наймуулаа байдаг учраас халдвар тархсан.
–Эрдэмтдийн санал дүгнэлтийг УОК хүлээж авч байгаа юу. Эрсдэлийн үнэлгээгээ зөв тодорхойлж чадаж байна уу?
-Мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээг хийж байгаа. Эрүүл мэндийн яам зохих түвшинд судалгаа шинжилгээн дээр үндэслэж бодлого шийдвэрээ УОК-д танилцуулдаг. Үүний хүрээнд хамгийн зөв гэсэн шийдвэрүүдийг гаргах нь бидний үүрэг. Эрдэмтдийн зөвлөл хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн.
-Эмнэлгийн ачаалал хэр байгаа вэ. Өчигдөр 22-ын товчоон дээр халдвартай хүнийг машинд нь хонуулаад өглөө очиж авсан. Мөн халдварын шинж тэмдэг илэрсэн хүнийг гэртээ байж бай, очиж шинжилгээ авна гээд алга болчихдог гэх мэдээлэл байна.
-Ийм мэдээлэл хараахан ирээгүй байна.
-ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд 1.3 жилийн хугацаанд ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд байгаа бол цаашид яах вэ?
-Эмч, сувилагч нар амаргүй хүнд нөхцөлд ээлжилж ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүсийн ачааллыг багасгах зорилгоор хөдөө орон нутгаас эмч, сувилагч нарыг татан авч ажиллуулж байгаа. 16 аймгаас дөрвөн баг ирсэн.
Зочин 2021-03-26 202.9.46.241
хөл хорио тогтоохгүй байх нь зөв.Хорио цээрээ сайн баримтлаад ажлаа сайн хийж буй олон хүн б.на. Эмзэглэж буй хүмүүс гэрээсээ цухуйхгүй байхад л хөл хорио шд.Ухаалаг зөв амьдарцгаая. Сэрэмж алдаад өвчин тусах явдал гарч б.на.Үүнд зарцуулах эмчилгээний зардал арай л худал гараад б.на. Төр үүнийг шалга.
Man 2021-03-26 66.181.176.127
ene huuhduud 5 hurtel songuulidaa dorvitoi beldeh gej baiga yum bailgui
end tendees mungu tsugluulah ajlaa hiij baigaan
nuguu talaar nuguu nam ni yu bilede nerin martchij terendee bas beldeh hugatsaa uguhgui zevuun taktik beldej baigam bishu haha
tegeed saihan 5 aas ehleed zerleg udaan hul horio hiih biz
иргзн 2021-03-26 202.179.25.212
их сонин МАН-ын ЗГ УОК заавал 4н сарын 5н гэсэн Өдөр сонгоод цаанаа заавал нэг учир байна ЭЗ-г гээд Иргэдийнхээ Эрүүл мэндийг зольж байгаа ЗГ УОК шүү дээ
Иргэн 2021-03-26 202.126.90.51
Хүмүүс үнэхээр хариуцлагагүй , ухамсаргүй байх юмаа . Манай ойролцоох худагны орчимд бөөгнөрчихсөн нэг цаасан хундгаар дамжуулаад архидаад байсан . Жалганд бас нэг хундгаар дамжуулаад л архидаад байна тээ .
Зочин 2021-03-26 202.9.46.196
Энэ мэдээг ямар хүн бичдэг юм болдоо шадар сайд
Зочин 2021-03-26 202.9.46.196
Энэ мэдээг ямар хүн бичдэг юм болоо. Уг нь Шадар сайд тархалтыг зогсоож чадвал 4 дүгээр сарын 5 нд заавал хөл хорио тогтоох шаардлагагүй. Үүсэх нөхцөл байдлаас хамаарна гэх утгагүй зүйл хүн ойлгохоор яриад байхад 4 дүээр сарын 5 нд хөл хорио тогтоохгүй гээд бичих юм. Тэс өмнөө хоёр утга байхад. Хэрэв хорио тогтоох шаардлага үүсвэл төр засаг, ард түмнээ хууран мэхэлсэн гээд жагсаал цуглаан болохоор юм бичих юм аа
Зочин 2021-03-26 202.9.40.34
Бүх зүйл хувь хүн өөрсдөөс чинь хамаарна. Юм л бол бусдыг буруутгах засаг төрөө буруутгадаг нь хариуцлагагүй хүмүүсийн зан. Халвар авах авахгүй байх нь танаас л шалтгаална. Энэ тэнүүгээр тэнүүчилж байж халдвар авчихаад төр засаг буруутай гэж ярьдаг тэнэг хүмүүсээр дүүрсэн байна. энэ тэнэг хүмүүс бусдад халдвар их тарааж байна даа. Зарим нь төр засгийн эсрэг тандаа ярьдаг хүмүүс бас байна
ням 2021-03-26 64.119.16.211
худлаа ярих хуултай мундаг хүн болж байж сүүлд асуудал гарна шүү. тархалт нэмэгдээд байна гэж яриад байна. үнэн худал нь бүү мэд бид бол одоо сонгуулийн шоу байна гэж бодож ярьж байгаа шүү "Сонгууль" болоход хүмүүс хүнээ х****л өгөх хүндээ өгнө. шоу хийчнээн хийгээд хэрэггүй С. Амарсайхан Монгол хүн Хятад биш Зөн билэгтэй
Зочин 2021-03-26 203.91.112.209
Хаврын тариалалт сүйрлээ. Тариагаа 14 хоног оройтуулж тарихад болц муудна, цасанд даруулдаг. Энэ жил улаан буудайгаа ОХУ-аас импортлох уу? Гурилын үйлдвэрүүд зогсох уу? Хөл хорио л гээд байх юм, ажлаа хийхгүй яаж бид чинь амьдрах юм бэ? Тахлаас айсандаа өлсөөд үхчихэж болохгүй.
Зочин 2021-03-26 139.5.218.226
Эмчлэх эмнэлэг байхгуй тарих вакцин байхгуй эцсийн арга нь хатуу хол хорио тогтоох байсан боловч хийсэнгуй зарим нь зайлахгуй цээрлэл хулээнэ шуу яахаараа одоо донгож вакцин авах гэрээ хийгдэж байгаа юм бэ хагас жилийн омно вакцин олж нийлуулэхээр томилогдсон комисс
Яасан ард тумнээсээ монго хармалж байж ийм байлалд хургэлээ Хурэлсух яагаад дугарахгуй байна чи эрх барьж байгаа намын дарга шуу
хотын уугуул иргэн 2021-03-26 64.119.16.18
"Урт хугацаанд амралтгүй ажилласан шуурхай штабын ажилтан, алба хаагчдыг ээлж, ээлжээр нь “Жаргалант” сувилалд долоо хоногийн хугацаатай амраасан. Ингэхэд 11 хүнээс халдвар илэрсэн" гэж үнэнийг хэллээ. Харин урьд нь УОК энэ талаар тайлбар хийхдээ "төлөвлөгөөнд зохицуулалт хийх, зайнаас удирдах ажлаар амралтын газар очсон" гэж худлаа тайлбар хийж байсан. Та нар өөсрдөө юмыг ингэж худлаа хэлж байгаа цагт та нарын хэлж буй зүйлд итгэхэд хэцүү болно шүү гэж жирийн иргэний хувьд анхааруулья.
Badarch taxar 2021-03-26 192.82.86.173
Hur mongotei hvmvvs eswel toswoos stalin awdag bagsh nar l hol horio tawi gej bicheed bga oor hvmvvs ogt bichihgvi ee
Зочин 2021-03-26 202.126.89.166
Өдөрт мянга болохыг хүлээгээд бгамуу
Зочин 2021-03-26 202.21.108.170
Хэлэх үг даан ч алга даа эд нэрт …..
Баяраа 2021-03-26 202.55.188.43
Сая сая доллар үрээд л бах юм. 2 хон сая хүрэхгшй хүндээ вакцин хийж чадахгүй арчаагүй улс шүү.
Зочин 2021-03-26 122.201.22.21
чи өөрөө очоод зохион байгуул чадахгүй шүү дээ
б 2021-03-26 66.181.180.88
Энэ эргүү малнууд зайлаачээ. Ялангуяа энэ сонирхлын зөрчилтэй здаакийг зайлуулаачээ. Зайсангийн төвөө ажиллуулж таван цаас олох гээд олон хүний амь насыг эрсдэл оруулж байна. Муу шуналтай здаа тэр мөнгөө аваад өөрөө авс руугаа зайлаасай.
Зочин 2021-03-26 192.82.80.160
4сарын 5наас хөл хорио тогтооно гэдэг нь халдвар өдөрт мянга болохоор яахыг харах гэсэн юм болов уу
Зочин 2021-03-26 192.82.80.160
Эхний тун хийлгэсэн хүн халдвар аваад өвдөхөд вирусын шинэ мутаци үүсэх 1 аюул байж магадгүй гэж мэдээ яваад байсан.УОК 1л асуудлаа ойлгохгүй 1тийм баримжаагаар яваад ч байгаа юмшиг.Одоо нөхцөл хүндэрч бүүр аюултай байдал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй болчихлоо Хаахгүй хорихгүй гэдэг үг утгаа алдчихлаа Харамсалтай цаг дэмий алдснаас бүүр их хор хохирол хүлээж ч магадгүй юм . 03/29нөөс хүүхдүүдийг амрааж буй нь бас 1 эрсдэл + болчихлоо. Эцэг эх нь ажилтай хүүхдүүд хичээлгүй олуул уулзаж гадуур явна
Зочин 2021-03-26 192.82.70.48
Эрдэмтдийн зөвлөл гэж бас л дарга нарын амаар шийдвэр гаргадаг амьтад байна даа чааваас. 200 хүрэнгүүт болохоо байлаа. Одоохон хаа гэсэн "зөвлөмж" өгөөд байсан 437 болохоор нь хаах шаардлагагүй гэсэн "зөвлөмж" өгөөд л. Тэр "зөвлөмж" дээр нь үндэ лэж Амаржаргал "шийдвэр" гаргаад л. Арьсаа хамгаалж байгаа юм биздээ
Зочин 2021-03-26 202.55.188.110
САМАРСАЙХАН Ч МОНГОЛЫГ САЙХАН САМАРЧ БАЙНАА
Зочин 2021-03-26 202.55.188.110
Насанд хурсэн иргэн буртээ 1 сая нехен олговороо егеед хатуу хорио хийгээчээ. Хуухдууд менге авч байгаам чинь хэрэггуй. Халдвар тусаад евдсен ухсэн хумуус яаж эдийн засгаа урагшлуулхав дээ. Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь
Зочин 2021-03-26 202.9.40.22
Хөл хорих сайн арга биш шүү дээ, хүмүүс өөрсдөө ухамсартай байж зай барин, маскаа зүүж, ариун цэвэрч бай!!!
Зочин 2021-03-26 64.119.22.55
Тэнэг улсууд юмдаа. Хэдхэн хүндээ сайн вакцин хурдан хийлгэхэд болмоор10. 20сая биш.. Хөөрч хамаг үйлчилгээ задлаад. Ямарё з.бгуулалтгүй. эргэж буцсан, дороо хэрэгэдэггүй.бүгдийг авилгаар хулхидаж оронцоглож сурсан..
Зочин 2021-03-26 192.82.91.102
Хөл хорио тогтоовол 150 гаруй аж ахун нэгжийн ажил сүйрч,улс орон хүнд байдалд орно гэж бүр Пүрэвдорж зэрэг түшээд эсэргүүцээд байгаа шүү. Хүмүүс хувийн хариуцлагаа дээшлүүл.УОК-оос тавиад байгаа шаардлаыг сайн биелүүл.
Зочин 2021-03-26 64.119.23.82
МАНгарууд Монгол Улсын иргэдийн дунд өвчнийг задгай тарааж, хүн амын тоог цөөлөх гээгүй л юм бол тууштай арга хэмжээ аваачээ. "Өөрсдөө санаачлаад" Айл өрхүүдэд хүнсний мөнгө тарааж өгөөд (Ерөнхийлөгчийн санаачлагын дагуу гэвэл бүр улс төржөөд гүрийчих байх), 21-28 хоног Тэг зогсолт хийвэл байдал их сайжирмаар санагдах юм. Эсвэл нийтээр нь өвчлүүлж, паникдуулж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн луйвраа хийх гээд байна уу?
Зочин 2021-03-26 66.181.161.88
Хятадууд төрд гахсан юм биш үү
Эги 2021-03-26 66.181.161.89
Хуцна биз. 21-28 хөл хорио ч гэх шиг. Эрүүл үү
Зочин 2021-03-26 64.119.23.82
Оюун-эрдэнэ, амарсайхан нарын "эцсээ хүртэл" хөл хорио тогтоохгүй гэдэг нь хамгийн сүүлийн буюу эцсийн монгол хүн өвдөхийг хүлээгээд байгаа юм уу?, эцсийн хүн үхэхийг хэлээд байгаа юм уу? МАНгарын 100 жил гэж хөөрцөглөж, татвар төлөгчдийн мөнгөөр бульдаж өвчин тараасан. Уг нь тэр мөнгийг амжиргааны дэмжлэг болгож тараагаад, хатуу хорио тогтоосон бол өдийд өвчин тараахгүй, хазаарласан байх бус уу? Энэ МАНгаруудтай хариуцлага тооцох боломж байна уу? АРД ТҮМЭЭЭН
Батый 2021-03-26 64.119.23.82
Оюун-эрлэнэ, амарсайхан – "эцёээ хүртэл" хөл хорио тогтоохгүй гэдэг нь хамгийн сүүлийн буюу эцсийн монгол хүн өвдөхийг хүлээгээд байгаа юм уу?, эцсийн хүн үхэхийг хэлэр төлөгчдийн мөнгөөр хөөрцөглөж, өвчин тараасан. эд байгаа юм уу? МАНгарын №?? жил гэж татвар төлөгчдийн мөнгөөр бульдаж, өвчин тараасан. Уг нь тэр мөнгийг амжиргааны дэмжлэг болгож тараагаад, хатуу хорио тогтоосон бол өдийд өвчин тараахгй, хазаарласан б тооцохайх бус уу? Энэ МАНгаруудтай хариуцлага тооцох боломж байна уу? АРД ТҮМЭ
Иргэн 2021-03-26 202.9.46.169
Өөрсдийнх нь бизгес зогсчих гээд , ард иргэдээ ер бодохгүй бна, баар, ресторануудаа орой болтол ажиллуулж байгаа нь маш эрсдэл болж бна
Зочин 2021-03-26 66.181.179.163
Амарсайханы яриа ядаргаатай, бас залхуутай.
Зочин 2021-03-26 192.82.91.17
Самарч байна даа С.Амарсайхан дарга минь.
Зочин 2021-03-26 202.126.89.250
Өөрсдийгөө спутникээр эмзэг бүлэг өндөр настнуудаа хамгийн хамгаалалт муутай вакцин хийгээд байхдаа яахав дээ?!!!!
Зочин 2021-03-26 66.181.161.88
п***а нууд гэж л хэлэхээс дээ! Энэ ер сайд амарсайхан нар, бизнэсмэнүүдэд баригдаад. Ард түмний эрүүл мэндийг уландаа гишгэж байэюна даа
х** 2021-03-26 43.228.131.54
хуцаад бай л даа ПИЗДААНУУДаа… Нөхөр нь тусгаарлалтад, гэр бүл нь хүнсгүй болж байхад юу вэ? Та нараас болж л ийм байдалд хүрсэн. Намынхаа баярыг замбараагүй байдлаар хийгээ биз дээ…
Зочин 2021-03-26 122.201.22.21
намын баяр хаана яаж хийсэн юм вэ улс төрчих аргаа чолохгүй
Irgen 2021-03-26 192.82.67.163
Erguu MAN, buzar MAN bugd ogtsrood zailaach !!!!