Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор 60 минутын турш эрчим хүчээ хэмнэн дуу хоолойгоо өргөдөг “Эх дэлхийн цаг” аяныг дэлхий даяар 14 дэх жилдээ тэмдэглэж байна.
НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн үндэсний итгэмжлэгдсэн байгууллага ХХБ энэхүү аяныг угтан төв байр болон салбар, тооцооны төвүүд дээрээ 13:00-14:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэж, гэрлээ унтрааж нэгдлээ. ХХБ-ны хувьд 2 жилийн өмнөөс гэрлээ унтраах санаачилгыг гаргасан бөгөөд энэхүү хугацаанд ойролцоогоор 2.3 сая ухаалаг утсыг нэг удаа цэнэглэхэд үүсэх хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлсэн байна.
Жил бүрийн 3-р сарын 4 дэх долоо хоногийн Бямба гариг бүр тэмдэглэдэг энэхүү хөдөлгөөн энэ жил 3-р сарын 27-ны өдөр тохиож байна. Уг өдөр 20:30-аас 21:30 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэн гэрлээ унтрааж эх дэлхийгээ аврах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Тогтвортой хөгжилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк
Холбоотой мэдээ