Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д айлчлах юм. Ингэснээр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно.
Тэгвэл тэрбээр АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байденыг Токио-2020 зуны Олимпийн наадамд урихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Энэ тухайгаа тэрбээр парламентын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн бөгөөд “Олимпийн наадмыг зохион байгуулахад “Их-7” бүлгийн орнууд дэмжлэг үзүүлснийг харгалзан үзвэл энэ нь зүй ёсны хэрэг юм” хэмээн ярьсан байна.
Токио-2020 Олимпийн наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.
Эх сурвалж: Kyodo News
Холбоотой мэдээ