"Олимп" хотхоны нэг давхарт байрлах ресторанд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

"Олимп" хотхоны нэг давхарт байрлах ресторанд гал гарчээ

"Олимп" хотхоны нэг давхарт байрлах ресторанд гал гарчээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Олимп" хотхоны 15 дугаар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд өнөөдөр /2021.03.26/ гал гарчээ. Одоогийн байдлаар рестораны гал тогоонд гарсан галын голомтыг дарсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ тухай дуудлагыг 17:00 цагийн үед хүлээн авсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Аврах, гал унтраах 10 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай ажиллаж байгаа бөгөөд хүн гэмтэж, бэртээгүй гэдгийг албаныхан мэдээллээ.  Ресторанд гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж