“Энэ сарын 28-наас хөл хорио тогтооход оройтохгүй" | News.MN

“Энэ сарын 28-наас хөл хорио тогтооход оройтохгүй"

“Энэ сарын 28-наас хөл хорио тогтооход оройтохгүй"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“ТОКИОГИЙН ОЛИМПОД ДАРАА НЬ ХАРАМСАХААРГҮЙ ТОГЛОЛТЫГ ҮЗҮҮЛНЭ”

Монголын ширээний теннисний спортын түүхэн дэх анхны олимпийн эрхийг авсан шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Галбадрах нартай ярилцлаа. Тэд одоогоор Казахстан улсад хамтарсан бэлтгэл хийхээр саатаад байна.

-Монголын ширээний теннисний түүхэнд шинэ хуудас нээж, анхны олимпийн эрхийг хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Одоо ч гэсэн өөртөө 100 хувь итгэхгүй, үнэхээр их баяртай байна. Миний мөрөөдөл болон Монголын ширээний теннисний хөгжилд хувь нэмрээ оруулсан үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүдийн зорилго биеллээ.

22 жил ширээний теннисний спортоор хичээлсний үр дүнд олимпийн эрх авч, замналынхаа хамгийн оргил амжилтанд хүрлээ.

-Гэр бүлийнхэн тан энэ баярт мэдээг хэрхэн хүлээж авав?

-Аав маань их баярласан даа. Багаас минь ширээний теннисний спорттой холбогдоход их нөлөө үзүүлсэн хүн. Өөрөө ч энэ спортыг сонирхдог болохоор намайг үргэлж тусалж, дэмжиж дасгалжуулагч шиг л байдаг. Сэтгэлзүйн тал дээр ч мундаг зөвлөгч. Юуны түрүүнд шууд аав руугаа л залгаж, баяртай мэдээгээ дуулгасан. Гэр бүлийнхэн маань бүгд баярласан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.МӨНГӨНТАМИР


“ОЛИМПООС ХООСОН ИРЭХГҮЙН ТУЛД ИЛҮҮ ИХ ХИЧЭЭНЭ”

Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй боксчдоос анх удаа олимпийн эрх авсан М.Мягмаржаргал болон түүний дасгалжуулагч Д.Төрбат нартай ярилцлаа.

-Монголын боксын спортын түүхэнд шинэ хуудас нээж, түүхийн эзэн болсон танд баяр хүргэе. Сэтгэл хэр их хөдөлж байна?

-Анхдагч гэсэн нэр хүнд, амжилтыг дагаад асар их хариуцлага ирж байна. Олон улсад М.Мягмаржаргал бус Монгол гэсэн нэр л гарна. Тийм учраас үүрэг хариуцлагаа их ухаарч байгаа.

-Сүүлийн хэд хоног та үнэхээр олны анхааралд өртлөө. Хүмүүсийн хандлага, харилцаа хэр өөрчлөгдөж байна?

-Одоохондоо нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Харин өөрийнхөө үг, үйлдэлд их анхаардаг болсон. Гудамжаар явахдаа хүртэл алхаа гишгээ, үйлдлээ хянаж, Сovid-19-ийн халдвар авах вий гэж болгоомжтой байдаг боллоо. Мөн хөл, гараа гэмтээхгүй, бэлтгэлдээ хурдан орчих юмсан л гэж бодож байна. Урьдынхаасаа илүү хариуцлагатай болоод байгаа юм шиг санагдаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.МӨНГӨНТАМИР


“ЭНЭ САРЫН 28-НААС ХӨЛ ХОРИО ТОГТООХОД ОРОЙТОХГҮЙ”

МУИС-ийн судлаачид энэ сарын 28-наас хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Тэд хөл хорио тогтоох эсэх, халдварын тархалт зэргийг математик аргачлалаар тооцоолж, ийн хөл хорио тогтоох саналыг гаргаад байгаа юм. Энэ талаар МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэнгээс тодрууллаа.

-Судалгааг ямар аргачлалаар боловсруулсан бэ?

-Бид хүн амыг хэсэг бүлэгт хуваагаад, шилжилтийн зүй тогтлыг ажигласнаар тооцдог аргачлал ашигласан. Үүнийг ерөнхийдөө учир шалтгаант загвар гэж нэрлэдэг. Ямар учир шалтгаанаар нийт тохиолдлын тоо болон өдөрт гарах тохиолдлын тоо буурах уу, өсөх үү гэдгийг тодорхойлдог. Уг аргыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлээд ашиглаж байна. УОК-ын Шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний шуурхай бүлэг гэж байгуулагдаж, физикч, халдварын тархвар судлаачид зэрэг хүмүүс цуг тооцоолол хийж, тооцооллоо улам бүр сайжруулсан. Ингээд бид ямар үед хөл хорио тогтоовол үр ашигтай байх талаарх тооцооллыг хийсээр ирсэн.

-Танай баг өдөрт халдварын 200 гаруй тохиолдол бүртгэгдвэл хөл хорио тогтоох шаардлагатай гэж байсан. Өчигдөр /2021.3.22/ халдварын 210 тохиолдол бүртгэгдлээ. Тэгэхээр вакцинжуулалт эхэлсэн энэ үед хөл хорио тогтоох шаардлагатай юу?

-Халдвар тархалтыг зогсоох арга нь хөл хорио болон дархлаажуулалт. Монгол Улсын хувьд вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлж, гуравдугаар сарын 8-наас эрчимжиж байна. Гэхдээ вакцинжуулалтын нөлөө эхний сард гарахгүй. Вакцинжуулалтын нөлөө дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мэдрэгдэнэ. Гэхдээ вакцинжуулалтын нарийн хуваарь байхгүй учраас тодорхой нөхцөлүүдэд тооцоолол хийсэн.

Тухайлбал, Улаанбаатар дахь хүн амыг тавдугаар сарын 1-ны дотор вакцинжууллаа гэж бодоход дөрөвдүгээр сарын сүүлээр өдөрт шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 250-аар нэмэгдээд явна. Үүнээс хойш дархлаажуулалтын нөлөөгөөр өдөрт гарах тохиолдлын тоо буурна. Ингээд долдугаар сарын 1-нд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурах юм. Харин энэ тохиолдолд хөл хориог гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 4-нд тогтоовол өдөрт гарах тохиолдлын тоог 200-гаас хэтрүүлэхгүй байх боломжтой.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
 Р.РЕНЧИНДУЛАМ


“Т.ДОРЖХАНД: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДААЛГАВРААР ЦЭЦ АЖИЛЛАЖ БАЙНА”

Үндсэн хуулийн Цэцэд хандсан УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, тус намын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нартай ярилцлаа.

–УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэдэг мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан талын хувьд үүсээд буй маргаанд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Т.Д: Үндсэн хуулийн Цэц өнөөдөр эрх мэдэлтэй, албан тушаалтай хүний нөлөөнд автаж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Ялангуяа Цэцийн зарим гишүүн нь маш тодорхой үйлдэл гаргаж байна. “Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль, түүний дээр хөх тэнгэр байна” гэж хэлдэг нь Үндсэн хуулийн дээр ямар нэгэн дарга байх ёсгүй гэсэн санаа. Гэтэл Цэц дээр Монгол Улсын Ерөнхийлөгч очсоны үр дүн нь одоо гарч байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн байхаас үл хамаарч жирийн иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Гэтэл иргэдийн гаргасан мэдээллийг нь  улс төрийн нөлөөгөө ашиглаж бүр тодорхой хэлбэл, өөрийнх нь томилсон Цэцийн гишүүдээр дамжуулж бидний гаргасан мэдээллийг хүчингүй болгох ажлыг хийж байна. Ийм байдлаар цааш явах юм бол Үндсэн хуулийн Цэцийг татан буулгах ёстой гэсэн байр суурийг улстөрчийнхөө хувьд хатуу илэрхийлье.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг маш сайн хуульчлах шаардлага үүсчээ. Саяхан УИХ-аар Шүүхийн багц хуулийг шинэчилж, улс төрөөс хамааралгүй байлгах алхмыг нь хийсэн. Гэтэл Үндсэн хуулийн шүүх байгууллага нь улс төрөөс шууд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдлоо. Ийм учраас энэ байгууллагыг өөрчлөх цаг нь болсон байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


“АН ДОТРОО ХЭМЛЭЛДДЭГ ШИГЭЭ ЭРХ БАРИГЧИДТАЙ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ”

АН-ын даргад нэр дэвшигч, хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-С.Эрдэнэ, Ц.Тувааны гэсэн тодотголтойгоор АН дотроо хоёр хуваагдаж, намын даргын сунгаагаа тус бүртээ зарласан. Таны хувьд С.Эрдэнийн талаас АН-ын даргад нэр дэвшиж байгаа. Ер нь яагаад намын даргад өрсөлдөхөөр шийдэв?

-Хүмүүсийн хэлээд байгаа шиг С.Эрдэнийн нам, Ц.Тувааны нам гэсэн хуваагдал миний хувьд байхгүй. Үүнийг зориуд дэвэргэх гэсэн зорилго зарим нэг хүнд байхыг үгүйсгэхгүй. Манай намд үл ойлголцол байгаа нь үнэн. Нөгөөтэйгүүр өнөөдөр нэг намд төрийн эрх мэдэл дангаараа шилжчихлээ. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг тэнцвэртэй байлгаж хүний эрхийг хамгаалагдана гэсэн заалт бий. Гэтэл энэ заалт Үндсэн хуульд бичигдсэнээрээ хэрэгжээд гоё сайхан болчихгүй.

Парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн тэнцвэрээс л хамаардаг. Өнөөдөр АН УИХ-д бүлэгтэй боловч хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хүчтэй сөрөг хүчин болохын тулд манай нам дотроо хариуцлагатай байх ёстой.

Манай намд  дүрэм нь, үзэл баримтлал нь, гишүүд дэмжигчид нь байна. УИХ-д мөн бүлэг нь  ч байна. Харин бидэнд байхгүй зүйл нь хариуцлага алга. Хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой гэж үздэг. Намынхаа бүх түвшиндээ бид хариуцлагатай байж хүчтэй сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Эрх баригч МАН-ын болж, бүтэхгүй байгааг хэлж сануулж, бат зогсож чадаж байж бид сонгогчдынхоо итгэлийг олж авч чадна. Ингэж байж хариуцлагатай улс төрийн хүчин болж 2024 оны сонгуулийн ялалтад ойртоно. Түүнээс биш 2024 онд АН-ыг олонх болгоно гэсэн мөрөөдөл төдий хэлээд болчихдог юм биш. Энэ утгаараа би АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байна. Хоёрдугаарт, “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг  удаа ч гэсэн лаа асаа” гэж үг бий. Гаднаас нь намаа шүүмжилж болж, бүтэхгүй байна гээд зүгээр хараад суухын оронд дотор нь оролцоод явъя гэж зорьсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
 Ш.АДЪЯАМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-27 103.26.193.148

арай худал ярих юмаа та нар хол хорино тоон арга гэх мэт худал

Avatar

Зочин 2021-03-27 202.9.46.164

ярихаас өөр юмгүй физикч нар юугаа мэддийн. лол

Avatar

Зочин 2021-03-27 202.9.40.80

Ерөнхийлөгч сая төгрөг өгнө гээд байсан одоо өгвөл таарна

Avatar

Зочин 2021-03-27 66.181.161.50

ажил хий чи

Avatar

Зочин 2021-03-27 202.9.46.164

жонхуу ерөнхийлөгчөөсөө яс горьдсон нохойнууд явж ажил хий. мөнгө өгөхгүй

Avatar

Зочин 2021-03-27 139.5.218.238

Халдвар тархалтын тооцоог хийх нь их амархан. Хөл хорио тогтоо гэж хэлэх бүүр амархан. Харин хөл хорио тогтоогоод юу хийхийг асуумаар байна. Хөл хорио тогтоож байгаад ямар зорилгод хүрэх юм? Монголыг яаж гийгүүлэх юм. Өмнөх хөл хорионд халдварын тоог жаахан дарсан төдий. Үүнээс өөр үр дүн гаргах тал дээр юу хийх юм. Худал хоосон тархалт ярьсан физикч нар байсан. НАРАНБААТАР гэж 1998 онд МУИС-ын физик төгссөн худалчийг монголчууд мэднэ. Худал нэр олж авах гэж нэрээ барсан Физикчид.

Avatar

Зочин 2021-03-27 202.126.94.99

МУИС коллеж болж , эрдэмтэн байхгуу болсонштээ!!!

Avatar

Зочин 2021-03-27 202.9.46.241

Тамирчиддаа амжилт хүсье. К-19-ийн %-д хөл хорио тогтоох хэрэггүй. Улс орон ирээдүйгээ харах хэрэгтэй.Хорио цээрээ сайн баримтлаад ажиллаж мөнгө босгож буй олон иргэд б.на.Амь нас ар гэр бүлээ хайрлах иргэд гэрээсээ гарахгүй байхад л хөл хорио шд. Сэрэмж алдаад өвчин тусах явдал гарч б.на.Харин энд эмчилгээний зардал арай л худал гараад б.гаад төр анхаар. Цэцийн хувьд үнэхээр шогийн хамгийн арчаагүй байгууллага болжээ.Даруй татан буулгахад санал нэг б.на. АН-ын %-д МАН-ыг уриалаад татан буугд

Avatar

Зочин 2021-03-27 203.98.77.115

Janhuu arai denduu davarch bna. Umhii tuvd tairdas novshiig nen darui ogtsruul.

Avatar

Зочин 2021-03-27 202.55.188.105

Насанд хурсэн иргэн буртээ 1 сая нехен олговороо егеед хатуу хорио хийгээчээ. Хуухдууд менге авч байгаам чинь хэрэггуй. Халдвар тусаад евдсен ухсэн хумуус яаж эдийн засгаа урагшлуулхав дээ. Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж