Хятадын соёлыг сурталчилсан гэх шалтгаанаар солонгос цуврал цуцлагдав | News.MN

Хятадын соёлыг сурталчилсан гэх шалтгаанаар солонгос цуврал цуцлагдав

Хятадын соёлыг сурталчилсан гэх шалтгаанаар солонгос цуврал цуцлагдав

Хятадын соёлыг сурталчилсан гэх шалтгаанаар солонгос цуврал цуцлагдав

Хятад, Өмнөд Солонгосын соёлын маргаан үргэлжилсээр байна. Улмаар Өмнөд Солонгосын “SBS” телевизийн өндөр өртөгөөр бүтээгдсэн “Joseon Exorcist” (Чусоны чөтгөр зайлуулагч) цувралыг эхний хоёр анги цацагдсаны дараа телевизээр гаргахыг хоригложээ. Учир нь тус кинонд Хятадын соёлыг сурталчилсан агуулга гарсан гэх үндэслэлээр олон мянган хүн цахим сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Цувралыг эсэргүүцэн Хөх ордны албан ёсны хуудсанд тавигдсан өргөдөлд нэг өдрийн дотор 127 мянган хүн гарын үсэг зурсан байна.

Тус кино нь Чусон гүрний гурав дахь удирдагч Тэжон хаан болон түүний гурав дахь хүү, угсаа залгамжлах хунтайж Чуннён нар ард түмнээ Баруунаас ирсэн муу ёрын сүнснүүдээс аврахын төлөө тэмцэж буйг харуулсан түүхэн драм юм.

Харин Даваа гаригт /2021.03.22/ гарсан эхний анги дээр угсаа залгамжлах хунтайж гадаадын тахилч нарыг хятад еэвэн, баншаар дайлж байгаагаар дүрсэлсэн нь түүхийг гажуудуулсан гэж үзэж эсэргүүцжээ. Шүүмлэл гарсанаас хойш тус драмын үзэлт буурсан байна. Мөн тус киноны гол ивээн тэтгэгч болох “Samsung”, LG, KT корпораци зэрэг компаниуд гэрээгээ цуцалжээ. Ийнхүү тус цуврал цуцлагдсанаас "SBS" 32 тэрбум вон буюу ойролцоогоор 28 сая ам.долларын хохирол амсчээ.

 

Эх сурвалж: KOREABOO

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөхөс иргэн 2021-03-26 122.201.21.67

За за худлаа бүлтэрцгээхээ боль. Хамаг улстай эв саналаа нэгтгэсэн гээд л Төрийн дуулалдаа шигтгэж дуулцгааж байж юу ярьж байгаагаа ойлгож байна уу. Хаанахын ч киног үзээд авахыг авч, хаяхыг нь хаяж, дүгнэж чаддаг, баясаж чаддаг хүнийг боловсролтой хүн гэж үзнэ. Солонгос кинон дээр хэдэн бээрийн газар 3 морьтой жанжин, баахан явган цэрэг дагуулаад давхиад байхыг түүх гэж хэлээд байгаан. Хүүхэлдэйн кино шиг л санагддаг. Зүгээр ард түмнийхээ сэтгэл санааг өргөх гэсэн урлагийнханых нь бүтээл

Avatar

ээбээ 2021-03-26 88.125.80.192

монголчууд минь х***а гаралтай гэдгээ бүү мартаарай. ни хао

Avatar

5-ын Б-гийн Ганбаа 2021-03-26 122.201.21.67

х***а нар өөрсдийгөө Монгол гаралтай гэдэг гэсэн. Олон зуун жил монгол хаантай байсан юм чинь. Одоо чгэсэн Сахаарын цөлд монгол баайтрууд явж л байгаа сурагтай. Нээрээ шүү хөөев

Avatar

Зочин 2021-03-26 58.123.56.14

Одооны солонгосууд соёлоо мэдэхээ байж. Хятад гарлаа мартаж. Тэгээд солонгос соёлоо гаргаад ио. Хятадд соёл шүү дээ инээдэмтэй

Avatar

Риналь 2021-03-26 58.123.56.14

Солонгосын түүх бол тэр чигээрээ л хятдын нэг хэсэг байсан түүх. Бүх соёлоо хятдаас авсан. Хүнзийн сургаал бол бүр шашин болчихсон. Хятад буддмзм. Дао. Гээл бүх гүн ухаан нь хятдынх . солонгосын өөрийн гүн ухаан байхгүй. Хоол нь ч гэсэн хятад хоол гэнэлээ. Хятад олон хоолтой. Тэр дунд адил хоол байдаг. Савхаар будааа иднэ. Хэл нь гэхэд ихэнх нь хятад үг байдаг. Үсэг нь ханз байж байгаад хэцүү гээд хангил үсгээ зохиосон. Эртний ном нь бүгд ханзаар .

Avatar

Hashir 2021-03-26 192.82.71.186

Өөрсдийнхөө түүхийг тэр чигээр нь Бээжингийн номын санд зарчихсан монголчууд бидэнд юу ч үзсэн хамаагүй болчихсон шүү дээ. Харин Чусоны эмч гэж лайтай сериал шүү, бас хэн билээ, ямар домч нэг эмэгтэй байдаг. Бас Жеки Чан, Чо Юун Фат, Жет Ли, Айпи мэн гээд.

Avatar

Зочин 2021-03-26 192.82.89.87

тэхэд манай эргүүнүүд монголын түүхийг гутаасан солонгос орос казах кинонуудыг уралдаал дахин дахин гаргахын яана аргагүй байхдаа хүүхэд байхдаа орос баатартай кино үзэж үмхий татаар монгол гэж өөрсдийгөө харааж өссөн үеийнхэн

Avatar

Ahmad bagsh. 2021-03-26 202.9.46.139

Цаашид түүх судлаач эрдэмтдийн маань дорвитой бүтээл л сурвалж болон үлдэж түүнд тулгуурласан зохиол бичигдэж кино жүжиг болох байхаа. Монголын түүхэн тоотой хэдхэн кинонуудад ялангуяа Богд хаан , Ардын хувьсгалын анхны түүхэн зүтгэлтнүүд , сүм хийдийн лам хуврагууд , гэгээнтэн хутагтууд г. м. ангич байр сууринаас буруу бүтээгдсэн киноны худал дүрүүдийн .. дор нь санамж тайлбар бичиж харуулах цаг болсон юм бишүү. Хүүхдийн зөв танин мэдэхүйд шаардлагатай бна.

Avatar

sdasda 2021-03-26 202.126.90.3

Zow shd p**a iim l bh heregteishd ghde hytaduud odoo hussen huseegui ter tuuhiig chin mongoor hudaldaj awna mongoor zodod l oorchilno

Avatar

Зочин 2021-03-26 202.9.40.4

Төрт улс ийм л байх ёстой. Тэгэхэд манайд Солонгос кино орчуулахдаа хааныг нь алтан ургийн гэж нэрлээд байдаг. Зөвхөн эзэн Чингис хааны ах дүү удам угсаа нь алтан ургийн байдаг гэдгийг мэддэггүй хаанахын ч хамаагүй хаан л бол алтан ураг гэж нэрлэдэг гэж боддог юм шиг байгаа юм энэ урлагийнхан!Энэ мэтээс эхлээд Монгол улсыг гутаасан түүхийг илт гуйвуулсан киног ТВ ээр гаргадаггүй баймаар байна шүү!

Avatar

Зочин 2021-03-26 103.229.123.244

Энэ Сеул нийслэлтэй Солонгосын тухай хэлж бн уу??!! Тэр чинь жинхэнэ Ардчилсан Улс гэгч нь мөн биздээ?? Кинонд Хитад банш, еэвэн гарч байгаагаас болоод киног гаргахгүй хориглоод хаячихаж бн ш дээ!! Тэр Ардчилсан оронд чинь!! Ардчилал гэж яг тулаад ирэхээр юу ч байдаггүй юм бн!! Зүгээр л бидний тархийг угаахад зориулсан суртал ухуулга юм бн ! гэдгийг ойлголоо!!

Avatar

Зочин 2021-03-26 202.55.188.97

БОЛОВСРОЛ ТВ-ЭЭР ГАРААД БАЙСАН ОРОС ОЛОН АНГИТ КИНО ИЛТ ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ МӨНХ ХААН, ТҮҮНИЙ АМЬДРАЛЫГ ГУТААН ДОРОМЖИЛСОН БАЙСАН. ТҮҮХЭН ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ АШИГЛАСАН, ОГТ ҮНЭН БИШ КИНО БАЙСАН. БАС ТВ5 ТВ-ЭЭР ГАРСАН СОЛОНГОС КИНОНД ТОГООНТӨМӨР ХААНЫ ХАТАН БОЛСОН СОЛОНГОС ХҮҮХНИЙ ТУХАЙ КИНО БАС Л ХУДЛАА ТҮҮХИЙГ ИЛТ ГУЙВУУЛСАН ЗИНО БАЙСАН. БИД ДУУГҮЙ Л СУУХ ЮМ. СОЁЛЫН ЯАМ БАЙГУУЛАГДСАНЫ ХЭРЭГ ЮУ БИЛЭЭ, ЯДАХДАА МОНГОЛЫН ТҮҮХТЭЙ ХОЛБОГДСОН КИНОНУУДЫГ ҮЗЭЖ ХУДЛАА БОЛ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛМЭЭР ЮМ.

Avatar

Үнэн 2021-03-26 109.12.223.47

Одоо дайныг соёлоор нь хийдэг болсон , Монголын шинэ үе одоо бие нь Монгол боловчиг уураг тархи нь Солонгос, Хятад, Америк л болсон шүү дэ Америк стилээр ярьж Солонгос, Хятадууд шиг ууж иддэг болсон

Avatar

Зочин 2021-03-26 202.9.40.34

12-р зуунд Солонгос гэж нэр төдий жижигхэн цэрэг дайны ямар ч туршлагагүй улс байсан. Цэргийн жанжин гэж байгаагүй. тэгсэн мөртлөө худлаа бүлтрээд байх юм. Монгол, хятад манж гүрэнтэй дайтаж байсан ч гэх шиг. Түүхийг гуйвуулж худлаа кино хийхээ солонгосчууд болимоор юм

Avatar

Зочин 2021-03-26 202.9.47.0

СОЛОНГОСТ ХААН ГЭЖ БАЙГААГҮЙ. МАНАЙХАН ЗӨВ ОРЧУУЛМААР БАЙНА. СОЛОНГОСТ ВАН ГЭЖ Л БАЙСАН. СОЛОНГОСООРОО Ч ВАН ГЭДЭГ. ХЯТАД СО АДИЛХАН СОЁЛТОЙ, ХАНЗЫГ АВЧ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН, СОЛОНГОС ҮГСИЙН САНГИЙН 70-80 ХУВИЙГ ХЯТАД ГАРАЛТАЙ ҮГ ЭЗЭЛДЭГ. ТЭГСНЭЭ НЭГ ИХ ОНЦГОЙРОХ ГД ЯДЧИХДАГ ЮМ. ХАРИН БИД ЯЛГАРАХ ТҮҮХ СОЁЛТОЙ ХЭРНЭЭ ТЭЖҮЁН ҮЗЭЭД Л СУУЖ БНА ШҮҮ ДЭЭ. НӨГӨӨХ НЬ ТҮҮХ ГЭХЭД ХЭЦҮҮ. ИЙМ АРЧААГҮЙ, ОЛИГТОЙ ТҮҮХЭН КИНО ЧАДАХГҮЙ ХЭВЭЭРЭЭ БАЙВАЛ ТЭЖҮЁНЫГ ДЭЛХИЙ ДАХИН МЭДДЭГ БОЛЖ ЧИНГИС ХААНЫГ ТАНИХАА БОЛИНО БИЗ!

Avatar

Нр 2021-03-26 202.21.108.2

Бас энэ хятад солонгосын дээр үеийн улсуудыг гүрэн династи гэхээ болимоор юм. Байдаг л нэг жижиг улсууд байсан.

Avatar

Зочин 2021-03-26 64.119.16.18

Солонгос кинонууд угаасаа туухэн талаасаа худлаа талдаа, нэг л их байлдсан ялсан улс, яг унэндээ бол туухэндээ нэг ч дайнд ялж узээгуй улс ундэстэн ш дээ, дотооддоо хумуусийнхээ тархийг угаах, том улс ундэстэн болж харагдах гэсэн л орорлдлого ш дээ

Avatar

Зочин 2021-03-26 66.181.184.151

МОНГОЛД Ч ХЯТАД СОЛОНГОС КИНОНУУДЫГ ГАРГАХЫГ ХОРИГЛОХ БОЛЖЭЭ.

Avatar

зочин 2021-03-26 59.153.86.26

Жинхэнэ ардчилал хөгжсөн улсад үндэсний үзэл, эх оронч үзэл ийм л өндөр түвшинд тавигддаг юм бн, Гэтэл Монголд Хятадуудыг магтан дуулагч олширч ,Хятадууд оюун санаа руу довтолж телевизүүдэд бүр ил цагаан санхүүжилт өгдөг боллоо ,Эфирээр нь дүүрэн хятад соёл , хятад кино дүүрлээ , МАН гэж коммунистууд засгийн эрхийг гартаа бүрэн авч эхэлсэн 16 оноос энэ бүхэн эхэлж байгааг ухаарч байгаа амьтан ч алга ,Ардчилалыг сулруулах Хятад улсын даалгаврыг сайн биелүүлж бн шүү МАН нам,

Avatar

Зочин 2021-03-26 202.55.188.34

ардчилал хөгжсөн улс гээд чи харь Солонгосыг магтлаа шд….зүгээр л үндэс язгуураа хайрлах түүх соёлоо үнэн зөвөөр авч үлдээх эх орноо худалгүй үнэнээр биширч дээдэлдэг хэсэг иргэд ингэж л түүхээ гуйвуулахаас аварч давалгаалж чадлаа….манайх бол бүр түүхээ харь улсад бэлэглэдэг малнуууд шүү дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж