"Эрдмийн өргөө сургуульд хууль бус томилгоо хийгдсэн" | News.MN

"Эрдмийн өргөө сургуульд хууль бус томилгоо хийгдсэн"

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

"Эрдмийн өргөө сургуульд хууль бус томилгоо хийгдсэн"

"Эрдмийн өргөө сургуульд хууль бус томилгоо хийгдсэн"

Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш, ажилчид өнөөдөр /2021.03.26/ тус сургуулийн захирлын албан тушаалд хууль бус томилгоо хийж байгааг эсэргүүцлээ.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн Боловсролын хэлтсээс цагдаагийн алба хаагч нартай хамт хүч хэрэглэж, захирлын албан тушаалыг түр орлогчид хууль бусаар шилжүүлэн, тамга тэмдгийг хүлээлгэн өгснийг эсэргүүцэн тус сургуулийн 234 багш, ажилчдын төлөөлөл сургууль дээрээ цуглаж, өргөх бичиг барьсан байна. Гэвч тус сургууль дээр дархлаажуулалт хийж байгаа тул сургууль дээр цуглах нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, эрсдэл үүсгэсэн хэмээн хуулийн байгууллагаас тарахыг шаарджээ.

Болж буй үйл явдлын талаар тус сургуулийн хөгжмийн багш Л.Отгонцэцэгээс тодруулахад дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр "Сургуулийн захирлаар шинээр ирсэн намын томилгооны хүнийг багш нарын төлөөлөл бид эсэргүүцэж байгаа юм. Сургуулийн захирал нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Томилгоог хууль хүчний байгууллагатай нэгдэж, санаатайгаар, хүч түрэмгийлэн хийж байгааг бид эсэргүүцэж өнөөдөр өглөө 09:40 цагт сургууль дээр ирсэн.

Гэтэл Covid-19 цар тахлын үед санаатайгаар олноор цугларч байна, хариуцлага ногдуулна хэмээн хуулийн байгууллагаас сүрдүүлсэн. Бид хэн нэг даргын сонгуульд ажилласны шагнал болгон томилгоо хийдэг, араас нь сонгон шалгаруулалт нэртэй жүжиг тавьдаг төрийн байгууллагын муу жишгийг л өөрчлөх шаардлага тавьж байгаа. Монгол орны хойч үеийг сурган хүмүүжүүлж байгаа боловсролын байгууллага ялангуяа ерөнхий боловсролын сургууль улстөрчдийн гарт орсноор чадамжгүй захирлууд олширч, багш нарыг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх, бодитоор үнэлж урамшуулах тогтолцоо алдагдаж, хамт олны эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа нь сурагчдын сурах эрхэнд ч халдаж байгаа бүдүүлэг хэрэг" гэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАГШ 2021-03-26 202.9.46.148

ИЙМ ТОМИЛГОО СУИС ДЭЭР ХИЙГДЭЭДУДАЖ БАЙНА.. ОДОО ТЭНД НОХОЙНООС НЬ ЭХЛЭЭД ЗАХИРАЛАА ХҮРТЭЛХ БҮХ АЖЛЫН БАЙР 1 БҮДҮҮН ЧАВГАНЦЫН б**с ДОЛООГЧДООР ДҮҮРСЭН ГЭЭД БОДДОО. БШУЯ ХАРААГҮЙ, СОНССГҮЙ ЮМШИГ ДҮЛИЙ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙНА. ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ХУВИЙН МАФЫГ ЯАЖ ХӨГЖҮҮЛДЭГИЙН СОНГОДОГ ЖИШЭЭГ СУИС – С ИРЭЭД ХАРЦГАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2021-03-26 66.181.183.48

Ийм томилгоо төрийн их сургуулиуд дээр аль дээр Гантөмөр, Чулуунбаатарын үеээс эхэлсэн шүү дээ. Одоо бүр ч хэтэрсэн дээ

Avatar

Бгд 2021-03-26 202.126.90.9

Нам дагасан тэжээвэрүүд дүүрсэн газар

Avatar

ҮНЭН 2021-03-26 103.26.194.206

БҮХ СУРГУУЛИУДАД ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙГДДЭГ СУРГУУЛИУД БОЛ ХУЛГАЙЧДЫН ҮҮР БОЛСОН ГАЗАР

Avatar

Зочин 2021-03-26 64.119.25.143

BGDiin zqhiraluudiig Zuun kharaagiin tsunkh barigchdaar solij baina

Avatar

Зочин 2021-03-26 150.129.141.49

Энэ юуч биш цэцэрлгийн багшийг намын харьялалаар томилдог болсон

Avatar

Зочин 2021-03-26 64.119.27.195

;ДОЛИР ГАНБААТАР БОЛИОРОЙ ДОЛИР НҮДИЙГ ЧИНЬ СОХЛОНО ШҮҮ

Avatar

Зочин 2021-03-26 64.119.27.218

Цэцэрлэгийн хүүхдэд тэгээд элдэв изм-үүд заах гэж бгаам боловуу

Avatar

Иргэн 2021-03-26 192.82.67.35

Хэн гэгч нөхөр тэнд хүч түрэн дайраад байгаа юм бэ?

Avatar

Зочин 2021-03-26 122.201.21.63

БГД-н сургуулиудын захирлын суудал бүхэлдээ Ганбаатарын сонгуульд ажилласан цүнх баригчдын шагнал болсон.

Avatar

Зочин 2021-03-26 64.119.27.218

МАНгарууд арай л эрчтэй чаажийн. Нөгөө албан тушаалууд нь дуусаад захиралруу орсон бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж