Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хогоо ангилах хөдөлгөөн” буюу “Хогоо ангилдаг СӨХ” болзолт уралдааныг нийслэлийн есөн дүүргийн СӨХ-үүдийн дунд зохион байгуулсан. Тус болзолт уралдаанд 13,200,000 төгрөгийн шагналын сантай билээ. Тус болзолт уралдаанд Хан-Уул дүүргийн есөн СӨХ оролцсоноос дөрөвдүгээр хорооны “Шинэ өргөө хотхон” тэргүүн байранд шалгарлаа. Дараа нь нэгдүгээр хорооны “Наран хотхон” СӨХ дэд байр, гуравдугаар хорооны “Хийморь хотхон” СӨХ гутгаар байр, 15 дугаар хорооны “Нархан хотхон” СӨХ дөтгөөр байранд тус тус шалгарч, шилдгүүдээ урамшууллаа. Болзолт уралдааны шагналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан гардуулж, амжилт хүслээ.
“Хогоо ангилдаг СӨХ” болзолт уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Энэхүү уралдаан нь орон сууц хорооллын хог ангилах ажлыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх зорилготой билээ.
Холбоотой мэдээ