Хойд Солонгосын хилийн 6 харуул зэвсэгтэйгээ Хятад руу дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хилийн 6 харуул зэвсэгтэйгээ Хятад руу дүрвэжээ

Хойд Солонгосын хилийн 6 харуул зэвсэгтэйгээ Хятад руу дүрвэжээ

Хойд солонгосын хилийн харуулын зургаан цэргээс бүрдсэн тасаг эх орноо орхин Хятад руу дүрвэжээ. Энэ нь  Пёньяны байдал улам хүндэрсээр байгааг илэрхийлж байна. Өмнө нь цэргүүд нэг, хоёроороо оргох, дүрвэх тохиолдол олон гарч байсан ч ийнхүү бүтэн тасгаараа дүрвэсэн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм.

Чөлөөт Ази радиогоор энэ долоо хоногт мэдээлснээр цэргүүд Хятадтай хиллэдэг Ялу голыг гатлан зэвсэгтэйгээ зугтацгаасан аж. Тус тасаг Хойд Солонгосын 25-р хилийн харуулын нэгтгэлийн нэг хэсэг байсан гэнэ. 25-р хилийн манааны нэгтгэл бол дүрвэж буй хойд солонгосчуудыг барих, болиулах үндсэн үүрэгтэй, цар тахал эхэлснээс хойш маш их ачаалалтай ажиллаж буй нэгтгэл юм.

Хесаны цэргийн эх сурвалж Чөлөөт Ази радиод “Тус тасаг энэ сарын 2-ны шөнө манаанд гарсан. Гэвч өглөө эрт ээлж буух цаг болоход тэд эргэж ирээгүй. Даруй хайгуулын баг гарч тасгийн манаа хийсэн газруудыг самнасан ч олдоогүй. Тиймээс цэргүүдийг Ялу голыг гатлан зэвсэгтэйгээ дүрвэсэн хэмээн дүгнэсэн. Энэ явдлаас болж багагүй үймээн дэгдсэн” хэмээн мэдээлжээ.

Сүүлийн саруудад дүрвэх хүмүүсийн тоо эрс өсч, ачаалал нэмэгдсэн, эдийн засгийн хямрал, байгалийн гамшгаас болж хүнсний хомсдол үүссэн, цар тахлаас болон хил хааж, хил давуулан наймаа хийдэг хууль бус наймаачид ховордсон тул Хойд Солонгосын цэргүүдийн амьдрал мэдэгдэхүйц хүндэрчээ. Эх сурвалжийн мэдээлснээр энгийн үед бол хилийн харуулууд хууль бус наймаачид, худалдаачидтай хэл амаа ололцон тохиролцсоноор бусад салбарын цэргүүдээс илүү баяждаг. Гэвч цар тахал дэлхийг нөмрөөд жил гаруй хугацаа өнгөрснөөр хууль бус наймаа бүрэн зогссон аж. Улмаар хилийн цэргүүд өлсгөлөнд нэрвэгдэх болжээ.

Мөн сүүлийн үед хилийн цэргүүд айлын мал буудах, хулгайлах хэрэг нэмэгдэж байгаа гэнэ. Улсын хэмжээнд цэргүүдэд хоол хүнс, илүү хувцсаа хандивлах аян өрнөж эхэлсэн байна.

Чөлөөт Ази радио олж авсан мэдээлэлдээ тулгуурлан “Хилийн цэргүүдэд сахилга батыг сахиулах үүрэг бүхий офицерүүд дээрх явдлаас болж шийтгүүлсэн. Түүнчлэн цэргүүд зэвсэгтэй дүрвэсэн мэдээллийг Хятадын эрх баригчдад дуулгасан тул эрэн хайх ажиллагаа эхэлсэн нь гарцаагүй. Эл явдлаас болж тэдний нэгтгэлийг татан буулгаж, дүрвэсэн тасгийн командлагч болон бусад хамаатай хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шийдсэн аж” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ХарамсалтайХарамсалтай
23
ГайхмаарГайхмаар
20
ХахаХаха
20
БурууБуруу
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж