Театр урлагийн мэргэжлээр 22 хүүхэд ОХУ-д суралцана

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Театр урлагийн мэргэжлээр 22 хүүхэд ОХУ-д суралцана

Энэ онд манай улсаас  ОХУ-ын Санкт-Петербургийн театр урлагийн академид хүүхэлдэйн театрын жүжигчний мэргэжлээр 10, Пермийн балетын сургуульд 12 хүүхэд суралцахаар болжээ. Эдгээр хүүхдүүд удахгүй ОХУ-ыг зорих бөгөөд балетын ангийн оюутнууд найман жил, хүүхэлдэйн театрын жүжигчид дөрвөн жил суралцах юм байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр гадаад, дотоодын сургуулиудад огт хүүхэд суралцаагүй байсан. Хүүхэлдэйн театр болон ДБЭТ-ын удирдлагууд шинэ үеийн залгамж халаа болох эдгээр хүүхдүүдийг хүлээн авч уулзан, эргээд эх орондоо ирж, мэргэжлээрээ ажиллахыг хүслээ.
 
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж