С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ны өдөр хуралдахаар болсныг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.03.26/ мэдэгджээ. Тэрбээр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй Т.Хүрэлбаттай уулзах үеэрээ ийн мэдэгдсэн байна. Т.Хүрэлбат нь Т.Чимгээгийн төрсөн ах юм.
Түүний мэдээлснээр Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах аж.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ