Тайвань энэ долоо хоногт алсын тусгалтай пуужинг олноор үйлдвэрлэж, мөн өөр гурван төрлийн пуужин хөгжүүлж эхэлсэн гэдгээ зарлажээ. Холбогдох өндөр албан тушаалтны мэдээлж буйгаар эдгээр үйл ажиллагаа нь Хятадын улам бүр хүчирхэгжиж, эргэн тойрондоо нөлөөлж байгаатай холбоотой бөгөөд Тайваньд чиглэж буй түрэмгийллээс сэргийлэх арга аж.
Харин Бээжингийн зүгээс ардчилсан Тайванийн газар нутгийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг. Хятад нь Тайванийн арлуудын ойр хавийн цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Тайпэйн засгийн газарт Бээжингийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг ятгаж буй.
Түүнчлэн Бээжин өмнө нь “Тайванийг эргэн нэгтгэхэд хэрэв шаардлагатай гэж үзвэл цэргийн хүч хэрэглэхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан. Иймд Тайванийн арми болзошгүй цэргийн мөргөлдөөнөөс сэргийлэн бэлтгэлээ хангаж, сөрөг цохилт хийх чадвараа нэмж эхэлжээ.
Тиймээс энэ долоо хоногт Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чен “Aлсын зайд цохилт өгөх чадварыг нэмэхийн тулд пуужингийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Түүгээр зогсохгүй Чун Шан шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд өөр хэд хэдэн пуужин хөгжүүлэх ажлууд үргэлжилж байна” хэмээн мэдэгджээ.
Түүний ярьсныг хүрээлэнгийн орлогч захирал Лен Чин Су баталж, газраас хөөргөдөг алсын тусгалт нэг пуужингийн үйлдвэрлэлийн ажил эхэлсэн бөгөөд түүнээс гадна алсын тусгалт гурван өөр пуужингийн хөгжүүлэх ажил хараахан дуусаагүй байгааг мэдэгдсэн байна. Гэвч тэдний хэн нь ч пуужин чухам хэр хол зайд тусах чадвартай талаар тайлбар өгсөнгүй.
Эх сурвалж: REUTERS
Зоч 2021-03-26 192.82.74.88
Манай төр барьж буй МАН зөвхөн ардчилсан намыг шороонд булахын тулд бүх хүч, хөрөнгө мөнгөө зарцуулж өөр юм бодож чадахааргүйгээр улангасч байна л даа.
Зочин 2021-03-26 202.126.90.116
Дараа нь цөмийн туршилт хий.
Зочин 2021-03-26 66.181.181.94
Taiwan Undur hugjiltei mungutei uls l daa hezee ch chinad eslegdehgui ee bur bolohgui bl usa-d mungu tuluud l hamgaaluulchihna shd
Зочин 2021-03-26 202.126.88.34
Тайванаас пуужин авьяа
Зочин 2021-03-26 103.10.21.25
Техник технологи өндөр хөгжсөн газар пуужин хийе гэвэл хүчирхэг л пуужин хийж таарна. Хойд солонгосоос хавьгүй өндөр хөгжилтэй шүү дээ. Эргэн тойрных нь том улс дээрэлхээд байвал бусад улс орон пуужин хийдэг, харин монголчууд улам л гөлөг болж хөлийг нь долоодог. Нөгөөдүүл нь давраад та нар нутагтаа УЦС байгуулж болохгүй, төмөр замаа ингэж тавь, газрын тосоо боловсруулж болохгүй гэх мэтээр зааж зааварладаг.
Зочин 2021-03-26 69.138.228.195
Hampaanuudaa odoo yed Taipein zasgiin gazar baruunii ter tusmaa ANU-GIIN hamgaalaltand bdag uchir, bidnii 3dah hurshiin nuluuguur gadaad bodlogo n ch uurchlugdsun buguud 1949 onii gomindaanii bodlogoos uur bh n damjiggyi bilee!!!
Зочин 2021-03-26 103.229.123.244
Удахгүй Тайваны Монгол Түвдийн хэргийг хамаарах Яамны мэдэлд шилжчихсээн сууж байх цаг ирэх юм биш биз??!!
ҮНЭН 2021-03-26 103.26.194.206
ЗӨВ ТЭГЖ Л АМИА ХАМГААЛАХГҮЙ БОЛ КОММУНИСТУУД ОРЖ ИРЭЭД БУСНИУЛААД ХАЯНА ДАА
Зочин 2021-03-26 134.122.73.232
Teneg shas, Taiwan Mongoliig hyatdiin neg heseg baih yostoi gej uzdeg. Taiwan huchirhegjih n manaid ayultai.
Үхэр 2021-03-26 202.126.90.137
Эргүү с** аааль улирсан баларсан үеийн юм ярихын Бүх зүйл өөрчлөгддаг юмшдээ маанагаа
Ovgon 2021-03-26 122.201.21.168
Taiwan huchirheg baij, ene 2 hereldej uraltsaj baival manaid l hetegtei.
Зочин 2021-03-26 150.129.140.146
Зөв. манайд л ашигтай шүү.
Зочин 2021-03-26 185.183.146.148
her hol niseh ni neeh chuhal bish gol ni hor honool uchruulahad bgaa yum shuu dee. 1 say huntei hot ustgachih hemjeenii tsenegt hoshuutai bol yahav avch uxej boloh yum. kkkk
Зочин 2021-03-26 64.119.16.18
Хятадын емне зугийн том хотууд ч аюулд орлоо доо, тайванаас шанхайд пуужин хургэж чадаж байхад л хятадыг аймшигт автуулна ш дээ, кк
Зочин 2021-03-26 192.82.89.87
тайваны гоминдан намын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн статус одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа ХКН унахад л эх газрын эрх мэдэл тайванд автоматаар шилжинэ гоминданчууд монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй цорын ганц улс одоо ч ижил
zochin 2021-03-26 122.201.21.168
tenegteerei, 46 ond mongoliin tusgaar togtnoliig anh huleen zovshorson hiatadiin zagiin gazar chin goumindanii zadgiin gazar baisan yum shde, yumaa medej baij burah heregtei.
Зочин 2021-03-26 192.82.73.59
Хятадын тусгаар тогтнол 1949 он. 2 хятад, 2 солонгос. Хоорондоо дайсагналцахын хэрээр цэргийн хүчээ нэмж, улсаа хөгжүүлсээр юм.байх юм.
Зочин 2021-03-26 70.73.233.22
Taivanii zasgiin gazar hezee ch Mongoliin tusgaar togtnoliig zovshooroogui. Stalinii shahaltan door dolgoi dohij mongoliig tur aldsan nutag hezee negen tsagt butsaaj avnaa gej helsen yumaa. Taivan chini 2002 oniig hurtel Mongoliig tusgaar uls gej zovshoordoggui delhii deerhi tsoriin gants uls baisan.
Зочин 2021-03-26 59.153.84.139
Ямартаа ч Хятад хүрэх, Бээжин,Шанхай хүрэх чадалтай пуужин үйлдвэрлэж таараа шүү дээ
Зочин 2021-03-26 202.126.90.15
Тайванчууддаа good luck l gj helie daa🇼🇸👍👍👍
Зочин 2021-03-26 192.82.76.45
Заа за Хятад Тайвань 2 хэн хэнийгээ пуужиндаад л байж дээ
АРГАГҮЙ 2021-03-26 202.21.109.79
ХАРПХА