Тайвань алсын тусгалтай пуужин үйлдвэрлэж эхэлснээ зарлав

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Тайвань алсын тусгалтай пуужин үйлдвэрлэж эхэлснээ зарлав

Тайвань алсын тусгалтай пуужин үйлдвэрлэж эхэлснээ зарлав

Тайвань энэ долоо хоногт алсын тусгалтай пуужинг олноор үйлдвэрлэж, мөн өөр гурван төрлийн пуужин хөгжүүлж эхэлсэн гэдгээ зарлажээ. Холбогдох өндөр албан тушаалтны мэдээлж буйгаар эдгээр үйл ажиллагаа нь Хятадын улам бүр хүчирхэгжиж, эргэн тойрондоо нөлөөлж байгаатай холбоотой бөгөөд Тайваньд чиглэж буй түрэмгийллээс сэргийлэх арга аж.

Харин Бээжингийн зүгээс ардчилсан Тайванийн газар нутгийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг. Хятад нь  Тайванийн арлуудын ойр хавийн цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Тайпэйн засгийн газарт Бээжингийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг ятгаж буй.

Түүнчлэн Бээжин өмнө нь “Тайванийг эргэн нэгтгэхэд хэрэв шаардлагатай гэж үзвэл цэргийн хүч хэрэглэхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан. Иймд Тайванийн арми болзошгүй цэргийн мөргөлдөөнөөс сэргийлэн бэлтгэлээ хангаж, сөрөг цохилт хийх чадвараа нэмж эхэлжээ.

Тиймээс энэ долоо хоногт Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чен “Aлсын зайд цохилт өгөх чадварыг нэмэхийн тулд пуужингийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Түүгээр зогсохгүй Чун Шан шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд өөр хэд хэдэн пуужин хөгжүүлэх ажлууд үргэлжилж байна” хэмээн мэдэгджээ.

Түүний ярьсныг хүрээлэнгийн орлогч захирал Лен Чин Су баталж, газраас хөөргөдөг алсын тусгалт нэг пуужингийн үйлдвэрлэлийн ажил эхэлсэн бөгөөд түүнээс гадна алсын тусгалт гурван өөр пуужингийн хөгжүүлэх ажил хараахан дуусаагүй байгааг мэдэгдсэн байна. Гэвч тэдний хэн нь ч пуужин чухам хэр хол зайд тусах чадвартай талаар тайлбар өгсөнгүй.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж