УОК-ын хуралдаан 19:00 цагт Төрийн ордонд болно

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

УОК-ын хуралдаан 19:00 цагт Төрийн ордонд болно

УОК-ын хуралдаан 19:00 цагт Төрийн ордонд болно

НЭМЭЛТ: 17:10

УОК-ын X хурал 19:00 цагт Төрийн ордонд болно.


НЭМЭЛТ: 14:05

УОК-ын хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.


Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.26/ 14:00 цагаас хуралдана. Манай улсад Covid-19  халдварын тархалт огцом нэмэгдэж байгаа тул цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар УОК-ын хуралдаанаар хэлэлцэх юм.

Өнөөдөр ЭМЯ-наас өгсөн мэдээллээр, өнгөрсөн 24 цагт 437 хүнээс Covid-19 илэрч, үүнээс Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол бүртгэгдэв.

МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл хөл хориог тогтоох санал гаргасан байдаг. Тодруулбал,  тэрбээр "Дээрх хугацаанд халдварын тархалт эрчимтэй байж, халдварын тоо өсчихвөл цаашид хөл хорио тогтоосон ч үр нөлөө нь багасаад ирнэ. Хөл хориог эрт тавих тусам сайн" гэсэн тайлбарыг өгсөн.

Өнөө өглөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дөрөвдүгээр сарын 5-наас 19-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал туйлын өндөр боллоо" гэдгийг тодотгосон. Гэвч сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа тул энэхүү хугацааг наашлуулж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоож магадгүй гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээллэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж