
Монгол Улсаас Серралион улсад үүрэг гүйцэтгэх аравдугаар ээлжийн цэргийн баг ийн бүрэлдэхүүн энэ сарын 13-нд жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, энхийг сахиулагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно. Уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн оролцох юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эдгээр албан хаагчид энэ сарын 15-нд эх орноосоо хүлгийн жолоог залах юм байна.
Д.Долгор