Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.26/ 437 хүнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Энэ нь 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их тоо юм. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 16 байршлыг цагдаагийн хамгаалалтад авчээ. Үүнд, Чингэлтэй дүүрэгт 15, Налайх дүүрэгт нэг байршилд хөл хорио тогтоосон байна.
- ЧД: 6-р хороо 50 дугаар байр
- ЧД: 1-р хороо 10 дугаар байр
- ЧД: 4-р хороо 19 дүгээр байр
- ЧД: 6-р хороо 47 дугаар байр
- ЧД: 5-р хороо 40 мянгат 22 дугаар байр
- ЧД: 10-р хороо Чингэлтэйн 9 гудамж
- ЧД: 19-р хороо Тахилт 4
- ЧД: 14-р хороо Хайлааст 16
- ЧД: 14-р хороо Хайлааст 13
- ЧД: 16-р хороо Согоотын 58а
- ЧД: 16-р хороо Согоотын 77а
- ЧД: 13-р хороо Сургуулийн 28
- ЧД: 17-р хороо Зүрх уулын 7
- ЧД: 14-р хороо Хайлааст 21
- ЧД: 12-р хороо Булгийн 19
- НД: 5-р хороо 72 дугаар байрыг хамгаалалтад авчээ.
Э.БУРАМ