Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
“АРГА ХЭМЖЭЭ АВАХ” ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих…” бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж заасан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 45.3-т заасны дагуу ёсчилсон хууль, тогтоолыг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ”, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Энэ хүрээнд Улсын дээд шүүхээс тодруулга авахаар хандаад байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, холбогдох арга хэмжээг авна уу” гэжээ.
Ингэж болохгүй 2021-03-26 74.105.51.49
Баттулгаа
Ахмад 2021-03-26 66.181.190.186
…унуулсан… гэж залруулж уншаарай.
Ахмад 2021-03-26 66.181.190.186
Өнгөрсөн 3жилд Баттулгыг дураар нь дургүүлж,хөөрөгдсөөр бүр морийг нуулсан юм бна лдаа.Улс төрөө гэж. Өнөөдөр тэр хүн ҮАБЗ-н 3 гишүүн нэг цонхоор харж эв нэгдэлтэй гар нийлж ажиллаж бгаа гээд байсан нөгөө 2-нхоо ам мэхэнд унаж шившигээ тарин хамаг булайгаа дэлгүүлж,хугацаагаа ч дуусгаж чадалгүй хүзүүгээрээ оосорлуулаад маршлах дээрээ тулж очив бололтоо дог
Зочин 2021-03-26 192.82.69.37
Энэ женко гэж нөхрийн алхам бүр нь хавх бүтэлгүйтэж бна даа.Өөрийнх нь хийсэн үйл нь шүүдээ.Өөр олон зүйл хүлээж бгаа .эх орны төлөө юу ч хийсэнгүй.Зөвхөн өөрийхөө төлөө жинхэнэ мулгуу дүнхүү хөлстэй бухандай
зо 2021-03-26 202.55.188.37
чи монгол улсын хуульд хүндэтгэлтэй ханддаг болчихоод х** за юу
Иргэн 2021-03-26 59.153.112.200
Цэц дэх дохиурыг нь солих гээд Женко гүйэ мөн их сандарч байнаа
ЗОЧИН 2021-03-26 202.21.126.30
БАТАЛГАД ТӨРИЙН НОЁН НУРУУ,ҮНДСЭН ХУУЛЬ ЭНЭ ТЭР БҮР ЧАПУХА БОЛЖЭЭ. ЭНЭ ХҮН ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ БОЛ ҮХЛЭЭ, МОНГОЛ УЛС СҮЙРЛЭЭ ЮУ.
Зочин 2021-03-26 202.126.90.116
Заа, баруун гараагаа шүүгчийн томилгоонд хориг тавьж, зүүн гараараа ЖДҮ-чинд өршөөл үзүүлж харагдах юм даа манай бөх. ЖДҮ-чинг өршөөдөг, онцгой байдлын хууль зөрчдөг, идсэн уусан, задарсан нь хэтэрсэн хулгайчд өөрт нь итгэл үзүүлээд ордонгоос шоронлуу явуулчих зориг алга уу энэ УИХ-д. Энэ хүн ерөнхийлөгч болсоноос хойш УИХ-тай хамтарч нэг ч ажилсангүй. Дандаа өөрийн явцуу эрх ашиг, хориг тавив. Гадаад харилцаа алхам ч урагшилсангүй.
Зочин 2021-03-26 192.82.76.241
Хэн нь шударга байгааг ард түмэн гадарладаг болсоон. Сүүлийн саруудад нэг хүн мөн ч их бачимдаж тэвдэж байна. Үхэхдээ үхэр буугаа…..
Зочин 2021-03-26 203.23.199.222
Jenko z**l
gerel 2021-03-26 66.181.185.97
УДШ-д шүүгчийн өмсгөл төрийн хамгаалалтын цаана хорогдсон бэртэгчин чадваргүй шүүгчид улс төрийн маргааны галд тос нэмэн улс төржиж албан тушаалынхаа насыг уртасгах гэсэн увайгүй оролдлогыг хийж байна. УДШ-д бүтэн салхи оруулах цаг болсон бишүү.
Иргэг 2021-03-26 66.181.183.98
Энэ ч үнэндээ ёстой хэтэрнээ!? Төрийн хүн ийм байж болохгүй ээ!?
Зочин 2021-03-26 103.229.121.63
МАНгасын эрх мэдлийн шунал хэрээс хэтэрч, бүх Монгол улсыг минь залгихаар завдаж байна. МАНгаст хазаар хэрэгтэй боллоо. Үнэхээр хэт даварч байна, хэлэх үг олдохгүй байна. Зул бөхөхдөө бадамлана гэдэг нь болж байх шиг байна. Үүнийг амтай болгон ярьж, шигшиж байна…
Зочин 2021-03-26 202.126.90.116
Женко юу?
зочин 2021-03-26 192.82.74.68
Женко бүр үхлээ юу, УИХ-ын шийдвэр албажиж гараагүй байхад хориг тавьлаа ч гэх шиг. Ерөнхийлөгийн хийж буй бүх үйл ажил нь Үндсэн хуулийн эсрэг байгаа тул түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ нэн яаралтай авч хэлэлцэж шийдвэр гаргаач ээ. Энэ нөхөр Монголын төрийг самарч дууслаа шүү.
ццццц 2021-03-26 202.131.230.162
Хангалттай олон нэр дэвшигч байхад яагаад заавал нэгийг нь гаргаж байгаа малнууд вэ. Ард нь захиастай нэг хүн байгаа гэсэн үг. арчаагүй ангаахайнууд дээд шүүхийг тараах цаг нь болж улс орноор ард түмнээр тоглоод дууслаа. Иргэний танхим нь 2019 гомдлоо одоо хүртэл шийдээгүй, хэдэн мянган гомдодлд дарагдчихсан, үүнийг нь хулгайчид завшигчид ашиглаад УДШ-д гомдол нэртэй юм бичээд хаядаг болсон. Яаж нойр нь хүрч цалингаа авч чадаж байна тэд, арай л дэндүү арчаагүй засаглалын нэг мөчир хувхайрч хугар
Хөдөөний хөх өвгөн Ш.Раднаа 2021-03-26 103.26.195.211
Намуудын ашиг сонирхол Төрийн Ордонд зодолдож байгаа нь энэ. Манай хөдөөнийхөн иймэрхүү далд санаатай хүний үг, үйлдлийг НОХОЙТОХ гэдэг юм.Тэгэхээр хоёр том нам маань НОХОЙТОЖ байгаа нь энэ.Одоо 90 он биш. Хүмүүс айхавтар хэрсүү болсон. Дээдэс ямар далд санаа агуулж байнав гэдгийг нь хүмүүс амархан гадарладаг болжээ.Өнгөцхөн үг, үйлдэлд хууртахаа больсон гэсэн үг.
ббббббб 2021-03-26 202.131.230.162
Монгол улсын дээд шүүх хэмээх сүржин нэртэй даржин ядарсан байгууллага, шүүгчид улсаар минь тоглоод дууслаа. Энэ маргаан УДШ-ээс л болж өрнөж байна. УДШ 17 хүээс хоёрыг нь заавал гаргаж ирэх ёстой байсан боловч эргүү шийдвээр ггаргаж будилаан хутгалаа. Дээд шүүхийн ийм арчаагйү үйлдлийг УИХ дээр зоригтой хэлчих хэн ч байсангшйү. Чааваас даа. Эрдэнэбулганыг гаргаяихаад дахиад үлдсэн бүх нэр дэвшигч дээр дахиж эхнээс нь санал хураагаад л нэгийг нь тодруулах байсан юм. Арчаагүй малнууд. Төрийн хутг
ЗОЧИН 2021-03-26 103.212.119.236
ЗӨВ. ЭРХ БАРИГЧИД АРАЙ ДЭНДҮҮ ДАВАРЧ БАЙНА. ЛААН ЦАМ ЮМ БОЛЖ БАЙНА. ШАЛГАЛТАНДАА УНАСАН, ТҮРҮҮЛЖ ТУШААЛ ТОГТООЛ НЬ ГАРСАН СОЛОНГО АВГАЙГ АВЧ ҮЛДЭЭД БАЙХДАА ЯАХАВ
ЗОЧИН 2021-03-26 103.212.119.236
УЛААН ЦАЙМ
Зочин 2021-03-26 202.55.191.194
шийдвэр нь албажаагүй байхад хориг тавьж байна их эмзэг цэгт нь хүрч дэээ