Ерөнхийлөгч Г.Солтанд уучлал үзүүлж, шоронгоос гарчээ | News.MN

Ерөнхийлөгч Г.Солтанд уучлал үзүүлж, шоронгоос гарчээ

Ерөнхийлөгч Г.Солтанд уучлал үзүүлж, шоронгоос гарчээ

Ерөнхийлөгч Г.Солтанд уучлал үзүүлж, шоронгоос гарчээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь батлагдаж, гурван жилийн хорих ял сонсон эдэлж байсан УИХ-ын гишүүн асан Г.Солтанд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлснээр суллагджээ.

Тэрбээр өчигдөр /2021.03.25/ шоронгоос гарсан юм байна. “Г.Солтан миний бие хэргээ  хүлээн зөвшөөрч байна, буруутай” гэсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлсэн гэх.

Энэ янзаар бол ЖДҮХС-гаас зээл авч, ял сонссон улстөрчид нэг, нэгээрээ суллагдах шинжтэй. Г.Солтанаас өмнө УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа суллагдсан бол зээлийг улстөрчдөд олгох эрх мэдлийг атгаж байсан тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр шүүхээс ял авалгүй, хэргээс мултарсан.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн мэдэгдлээр бол ЖДҮХС-гийн хэрэгт МАН-ын 40 гаруй гишүүн холбогдсон. Гэвч Авлигатай тэмцэх газар /АТГ/ -аас хэргийг шалгаж байгаа нэрийн дор заримынх нь хэрэг дарагдсан бол заримынх нь хэрэг холбогдолгүй болж, шүүхэд очихоос өмнө цагаадсан.

Энэ мэтчлэн нэг, нэгээрээ өршөөгдсөнөөр одоо УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир л ял эдэлж байна. Удахгүй МАН 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хууль батлахад тэрбээр шоронгоос  суллагдахыг үгүйсгэх аргагүй.

Гэтэл гар утас хулгайлсан хэргээр жирийн иргэн нь шоронд хоригдож байгаа.

Өөрөөр хэлбэл, улстөрчид нь албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, бага хүүтэй зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлах, гар утас хулгайлсан үйлдэл хоёрыг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй ч хэн, хэн нь хариуцлага хүлээх ёстой.

Гэтэл улстөрчид нь наранд, жирийн иргэн нь нарсанд сууж байна. Ийм байхад Монголд шударга ёс тогтох уу.

Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй хийх тэмцэл зогсоогүй гэж ярьж ирсэн ч Солтанд уучлал үзүүлсэн энэ үйлдэл нь бардам ам шалдан гуя байсныг л харууллаа.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-26 202.9.46.151

yostoi hugiin novshiig sullaj dee battulga ch hun bish yum ba da

Avatar

asdf 2021-03-26 43.228.130.118

hugiin jijighen gar yumaa. Neeh surtei tsarainiih n ard zugeer iim l jijighen ashig sonirhol bnshdee teged bodotsgoo moyachuudaa. soltanii buyanaar harin ovoo heden hasaguud sullagdchlaa. Eronhiilgoch baij yas undeseer yalgasan shiidver gargaj bnshd. bugd tegsh erhtei. halh bsniihaa tuluu ene shiidvert n hamragdsangui. davhar davhar l hugiin yum bndaa gej moyuchuudaa

Avatar

шударга шаардлага 2021-03-26 202.21.107.96

За одоо гураь аравны долоон их наядаар гараа угаасан ардчилсан намын Бонгол Бонкны захирал байсан Золжаргал тэргүүтэй үхээрүүдийг барьж шоронд хатаах ёстой.

Avatar

Altan 2021-03-26 122.201.21.152

Зөв шүү. Ганц хөгшин казах үлдээгээд бусдыг нь сулалтай биш.

Avatar

Монгол 2021-03-26 103.212.119.77

Хүний хувь заяагаар дураараа тоглох юм даа??? Ингэж нүгэл үйлдэж байгаагийн хариу хэзээ нэг цагт өөрт нь, үр удамд нь тусна гэдэг юм байна лээ??? Хэзээ ухаан сууна даа энэ хүмүүс???

Avatar

Зочин 2021-03-26 192.82.78.138

үнэхээр зөв төлөвшилтэй хэрнээ гэнэтийн гайгаар, үхвэл таарсан хорвоогийн адаг шаарнуудын гүтгэлгээр, буруутай нөлөөгөөр, хууль шүүхийн алдаанаас хэрэгтэн болж амьдрал, хувь заяагаараа хохирсон хайран сайхан залууд уучлал үзүүлээч. Ер нь амьдрал асар хүндэрч байгаа үед цагдаа прокурор шүүх иргэддээ энэрэнгүй хандах ёстой. Ард түмнээ хайрла! Монголчууд ядарч туйлдах тусам Монгол улс сүйрнэ!

Avatar

Зочин 2021-03-26 202.126.90.51

Жэнко чи бурууд хатуу байх ёстой байтал ийм шийдвэр гаргаж байдаг ..муу фашист ялгаварлан гадуурхагч гадуурхагч фашист Дон королино ахмадуудыг ялгаварлан гадуурхаж мөнгө тараасан…одоо хулгай луйвар төрөөс хийсэн албан тушаалтнуудыг суллах …. чи ийм жишиг тогтоож нийгэмийг бузарлаж гүйцлээ … нүгэлт явдлаа чи даах уу ..үйлийн үр чинь дүүрсэн одоо шорондоо

Avatar

Зочин 2021-03-26 192.82.78.138

чи чинь харин сэтгэцийн өвчтэй тролл байна даа. Архины мөнгөө өөр аргаар олооч.

Avatar

Монгол. 2021-03-26 134.17.26.100

Ерөнхийлөгч Баттулга зөв шийдвэр гаргасан байна. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-03-26 180.149.65.2

баяр хүргэе ээ ерөнхийлөгчдөө

Avatar

Зочин 2021-03-26 98.42.137.30

Цайчихжээ,ёдор чинь

Avatar

Зочин 2021-03-26 98.42.137.30

Цагаандаа гарна гэгч болж байх чив. Яадгийн тэгээд,намайг та нар яахийн гэж байгаамуу даа…. Хийсэн олон хэргүүд дээр минь нэмчээрэй гэж таахалзаж байх шиг…… ҮХ-иар зөвхөн уучлал үзүүлэх эрхтэй субьект ёстой хуулийг нулимж байх шив,удахгүй УИХ- ын 76 – ийн толгой дээр шээнэ гэхийн байна л даа

Avatar

Зочин 2021-03-26 192.82.78.138

луйвар биш зээл л авсан хүн ш дээ уг нь. Чи өөрөө эсвэл хайртай хүмүүс чинь шоронд орох үед зовлонг нь мэдэрнээ, хүний мууд дуртай сүгээ.

Avatar

Зочин 2021-03-26 98.42.137.30

Чиний хайртай хүн Солтан чинь харин муу эр байна. Жирийн иргэн 15 хувийн хүүтэй зээл 5 хан саяыг ч авж чадахгүй байхад 950 саяыг 3 хан хувийн хүүтэй авчаад,түүнийгээ ХЗХ – оор хүүлж 5 нугалаад ,аааа ….. Өөр эр байсан бол,Женко баярлаллаа,3 хан жил юу байхав,суугаад гарна гэх байлаа….. Урд хөршид бол ийм "зээл"- ийн хэргийг авилга гэж нэрлээд буудаад алчихдаг юм билээ….

Avatar

сонгуулийн мөнгөө цуглуулж байна. 2021-03-26 124.158.126.107

мөнгөтэй хүмүүст уучлал үзүүлсэн байна. сонгуулийн мөнгөө цуглуулж байгаа юм биш үү

Avatar

280 saya USD buyu 798 terbumiin tumur zamiig idsen janhuud soltanii 900 saya gedeg bol 900 tugrugnii l 2021-03-26 203.98.77.115

280 saya USD buyu 798 terbum tug-nii tumur zamiin mungu idsen janhuud jdu-giin 900 saya tug gedeg bol 900 tug-nii l asuudal bgaa. Tiim bolohoor 900 tug hulgailsan soltaniig 798 terbum tug hulgailsan janhuu sullasan bna.

Avatar

Иргэн 2021-03-26 66.181.182.37

Төрөөс хулгайлж, шамшигдуулагчид бүр гаарч байнаа. Энэулсын авилга, луйврын хэрэг хирээс хэтэрлээ. Бушуухан өөр, шударга ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-26 185.12.45.116

Жүжиг байсан юм бол анхнаасаа яах гэж хүнийг ингэж зовоож байдаг юм.

Avatar

иргэн 2021-03-26 192.82.65.189

Үндсэн хуулиараа ийм заалттай.

Хорин тавдугаар зүйл.
1.Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
14/өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;

Гучин гуравдугаар зүйл.
1.Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8/уучлал үзүүлэх;

Avatar

Зочин 2021-03-26 202.21.105.26

Пяяяз юмаа нээрээ. Аливаа нийгэм оршин тогтноход шударга ёс үндэс суурь нь болдог. Шударга ёс байхгүй бол иргэний нийгэм биш, зүгээр л дарангуйлал үүсэж байна гэсэн үг. Нэг л өдөр иргэд босно шүү.

Avatar

Зочин 2021-03-26 202.21.103.10

жирийн иргэн утас хулгайлаад юм уу олсон гээд хулгай хэрэгт холбогдоод шоронд суучихсан байгаа тэр нөхдүүдийг бас суллах хэрэгтэй тэгвэл. төрийн мөнгө хулгайлсан гарууд гараад болоод байгаа биздээ

Avatar

Зочин 2021-03-26 124.158.97.90

хохирлоо барагдуулах гол н. цөөнх олонхидоо биш.

Avatar

зочин 2021-03-26 192.82.75.122

За яахав дээ. Үндэстний цөөнхид баяраар нь өршөөл үзүүлж.
Дандаа ингээд байдаггүй биз дээ.

Avatar

Зочин 2021-03-26 66.181.184.151

ЖОНХУУ ГУАЙ 100 ЖИЛЭЭР ШОРОНГОО НЭГ СУЛЛААД АВ

Avatar

Факт 2021-03-26 64.119.21.222

Ерөнхийлөгч зарлиг гаргаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн өрх толгойлсон 21 ээжид уучлал үзүүлжээ. Мөн Наурызын баяраар зарлиг гаргаж, 11 Казак иргэнд уучлал үзүүлжээ.

Avatar

Юу ч гэсэн үг юм болороо 2021-03-26 192.82.76.45

Нэгмөр бүгдийг нь суллачихаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж