Төрийн банкны бүх гүйлгээ өнөө шөнөөс маргааш 12:00 цаг хүртэл түр зогсоно | News.MN

Төрийн банкны бүх гүйлгээ өнөө шөнөөс маргааш 12:00 цаг хүртэл түр зогсоно

Төрийн банкны бүх гүйлгээ өнөө шөнөөс маргааш 12:00 цаг хүртэл түр зогсоно

Төрийн банк нь технологийн шинэчлэлт хийж байгаа тул өнөөдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн хүртэл /36 цаг хүртэлх хугацаанд/ Төрийн банкны цахим банк, АТМ, салбар нэгжүүд ажиллахгүй болохыг анхааруулж байна.

Технологийн шинэчлэлт хийгдсэнээр харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, дансны дугаарлалт олон улсын нэгдсэн дугаарлалт/IBAN/-д шилжих бөгөөд цаашид системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэх юм.

Иймд эрхэм харилцагч та бүхэн тус хугацаанд буюу энэ амралтын өдрүүдэд хийгдэх гүйлгээгээ урьдчилан төлөвлөхийг хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж