Бээжингийн агаарыг сайжруулахын тулд Монголтой хамтрах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.03.26-нд нийтлэгдсэн

Бээжингийн агаарыг сайжруулахын тулд Монголтой хамтрах хэрэгтэй

Бээжингийн агаарыг сайжруулахын тулд Монголтой хамтрах хэрэгтэй

Цар тахал гарч, хөл хорио тогтоон, нүүрс түлдэг үйлдвэрүүлийн үйл ажиллагааг хязгаарласнаас хойш Хятадын нийслэл Бээжин хотын агаарын чанар эрс сайжирч, эрх баригчид цаашид ч агаарын бохирдлын эсрэг тэр эрчээрээ тэмцсээр байх төлөвлөгөөтэй байлаа. Гэвч энэ сарын дундуур  болсон шороон шуурганаас болж Бээжингийн агаарын чанар хүний эрүүл мэндэд аюултай хэмжээнд хүртэл эрс доройтож, түүнээс хойш төдийлөн эргэж сайжрахгүй байна.

Тухайлбал энэ сарын 15-нд болсон шороон шуургыг Бээжин сүүлийн 10 жилд тохиолдоогүй байгалийн ноцтой үзэгдэл хэмээж, бэлэн байдал зарласан билээ. Тухайн үед шар шороонд агуулагддаг РМ10 тоосонцрын хэмжээ шоо метр тутамд 10 мянган микрограмм болсон нь агаарын чанарын индексийн “хамгийн аюултай” түвшинд хүрч, 400 гаруй нислэг цуцлагдсан аж.

Цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар агаар бохирдуулсан шар шороо хүчтэй шуурганд туугдан Монголын Говь, Өвөр Монголын газар нутгаас хийсч очсон байна. Бээжингийн цаг уурын их сургуулийн шинжээч Жиан Мин Еин “Зөвхөн хүчтэй шуурга төдийгүй уул уурхайн замбараагүй ажиллагаа, Монголын халуун цаг агаар, хур тундас бага ордог зэргээс үүссэн бохирдол энэ сарын шороон шуурганд хамгийн ихээр нөлөөлсөн” хэмээн тайлбарлажээ.

Тиймээс цаг уур, байгаль орчны мэргэжилтнүүд байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд Монголтой хамтын ажиллагаагаа сайжруулах, тэр дундаа Монголын цөлжилтийг илүү нарийн хянах шаардлагатай хэмээн уриалж эхэлсэн байна.

БНХАУ-ын гадаад хэргийн ямны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жен “Шороон шуурганаас дүгнэхэд Монгол Улс байгаль орчноо хамгаалах, сайжруулах тал дээр хичээнгүйлэн ажиллах шаардлагатай байна. Энэ асуудалд Хятад улс хамтран ажиллаж, илүү цэвэр, цэмцгэр дэлхийг бүтээлцэхэд хэзээд бэлэн” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж